Төлөвлөгөөний мэдээлэл

Айдастайгаа хэрхэн тэмцэх вэЗагвар

How to Battle Fear

4-с 1 дахь өдөр

Шалга



Хэцүү цаг үед бид бодол санаагаа юугаар дүүргэж байна гэдгээ сайн анхаарах хэрэгтэй. Бидхүнийхээ хувьд байж болох бүх чадвараараа сэрэмжтэй, бэлтгэгдсэн, бэлэн байх нь чухал боловч хэт их сөрөг, айдсыг дагуулсан мэдээллээр өөрсдийгөө ачааллуулж болохгүй. Бид өөрсдийнхөө хийх ёстой хэсгийг хийх үед Бурхан алдаршдаг бол харин үлдсэн хэсгийг нь Түүнд найдан үлдээх хэрэгтэй. Түүнийг юу ч цочроож чадахгүй.



Нөхцөл байдал бидний мэдлээс гарч бид учраа олохоо болих үед бидний оюун ухаан айдас дүүрэн бодлоор дүүрч хэрэв ингэвэл яах бол гэсэн үзэгдлээр удирдуулдаг. Ингэснээр бид оновчтой үйлдэл гаргаж чадахаа больдог.



Гэхдээ нэг сайн мэдээ байна! Бидэнд бодол санаагаа удирдахад туслаж чадах заавар бий. Филиппой 4:8 бол бид ямар нэг зүйлийн талаар бодох ёстой үгүйг хэлж өгсөн хамгийн шилдэг шалгалт юм. Ишлэлээс харвал биднийг үнэн, хүндэтгэлтэй, зөв шудрага, ариун, сайхан, сайшаалтай, зүйлсийн талаар тунгаа гэжээ. Дараах үг бүрийг ажиглаарай.



Үнэн

Бид өөрсдийнхөө бодол санаагаа нягтлахдаа анхаарах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол “Энэ үнэн үү?” гэж асуух юм. Бид бодит бөгөөд жинхэнэ зүйлс дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.



Хүндэтгэлтэй

Бид Бурханы хүүхдүүд учир маш өндөр зэрэглэлийнх гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс бидний бодол санаа хүндэтгэлтэй, язгууртан хүнд байвал зохих хүндэтгэм байх нь зүйтэй. Бүдүүлэг, журамгүй, муухай зүйлсийн талаар бодохоос татгалзацгаая.



Зөв шударга

Зөв шудрага бодол санаатай байна гэдэг нь бид өөрсдийгөө нарийн, оновчтой байдлаар удирдуулахыг хэлнэ. Бид Бурханы үгээр дамжуулан зөв шударга бодол болон амьдралтай байхаар дуудагдсан билээ.



Ариун

Зүрх сэтгэл болон бодол санаагаа ариун байлгах нь тийм ч хэцүү биш юм. Энгийнээр бол зүгээр л сайн, шударга, зөв зүйтэй зүйлсийг бодохыг сонгох юм.



Сайхан

Сайхан бодолтой байна гэдэг нь амьдралын сайн сайхныг олж харан түүн дээр үндэслэн бодол санаагаа удирдахыг хэлнэ. Сайн сайхныг олж хардаг байцгаая.



Сайшаалтай

Ихэнхи хүмүүс бусдад сайшаагдахыг хүсдэг. Гэхдээ бид сайшаагдам бодол санаатай байхыг хүсдэг үү? Бусдаас ялгаатай, найдвартай бодол санаатай байж ийм замаар амьдрах нь сайшаагдам билээ.



Сайн үйл

Сайн үйл гэдэг нь хамгийн мундаг нь гэсэн үг юм. Хэрэв бид ийм бодолтой байвал үнэхээрийн мундаг, онцгой, гайхалтай байх бөгөөд энэ нь биднийг сайн амьдрал руу хөтлөхөд туслах юм.



Магтууштай

Ямар бодол санаа магтууштай байх вэ? Бурханы тухай бодол санаанууд. Түүний зам, төлөвлөгөө мөн Түүний бүтээлүүд гээд л. Бид Бурханы тухай бодож байгаа цагт ямагт сайн гэж хэлэхэд буруудахгүй.



За тэгвэл дээрх зааварчилгаануудаар бид өөрсдийн бодол санааг шүүн шалгасан ч нөхцөл байал уйтгартай хэвээр байвал яах вэ? Энэ үед итгэл гэдэг зүйл гарч ирдэг. Бид анхнаасаа ирээдүйгээ мэдэхээр бүтээгдээгүй бөгөөд энэ нь Бурханы ажил юм. Тэрээр хэмжээлшгүй мэдлэгтэй, хүч чадалтай, хэзээ ч хаана ч оршиж чаддаг нэгэн тул ирээдүйг хардаг, мэддэг. Тэгвэл юу гээч? Тэр чамайг хардаг. Чамтай хамт байдаг. Чамайг халхалдаг. Чамд мэдрэгдэхгүй байсан ч Түүний үнэн дээр бат зогсон тэр оршдог гэдэгт найдаарай.



Бид бодлоо 100 хувь өөрчилж чадах уу? Үгүй л болов уу. Гэхдээ бидний бодлын ертөнц бага ч болов сайжрах нь оргүйгээс дээр юм. Бид дээрх бодлуудыг нэг нэгээр нь авч хэрэгжүүлснээр энэхүү бодлын дайнд ялах боломжтой.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How to Battle Fear

Нөхцөл байдал тодорхойгүй үед бид хамгийн түрүүнд айдас мэдэрдэг. “Ингэвэл яах бол” гэсэн айдас дүүрэн замуудаар бид өөрсдийгөө үргэлжлүүлэн доош явуулсаар өөрсдийгөө тайвшруулдаг юм шиг. Харин Есүсийн дагалдагчдийн хувь...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна