Төлөвлөгөөний мэдээлэл

Алсын харааны хүчЗагвар

The Power Of Vision

5-с 5 дахь өдөр

Хүнд ачаа нь алсын хараандаа хүрэх хүсэл тэмүүллийг олгодог.



Иерусалимд Бурханы хүмүүс хэрхэн дарлагдаж, хотын хана хэрэм хэрхэн нуран унаж буй талаарх хэрэгцээний талаар Нехемиа сонсоод тэр мацаг барин залбирсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Иерусалим дахь хэрэгцээнд тэр холбогдсон мэт мэдрэмжийг олж авсан ба түүний ачаа улам илүүгээр хүндрэв.



Таны амьдралд Бурхан алсын хараагаа өгөх үед та хэрэгцээг олж хардаг, улмаар алсаас харахаас тэр хэрэгцээний талаар ямар нэгэн зүйлийг хийх сүнсний хүсэл тэмүүллийн хил хязгаарыг та хэзээ нэгэн цагт давдаг. Ачаа танд хүндэрч эхэлдэг бөгөөд үүнээс та зугтаахын аргагүй болдог. Харсан зүйлийнхээ төлөө та гашуудан улмаар та үйлдэл хийдэг. 



Таны дотор Бурхан алсын хараагаа төрүүлж байгаа. Зоригтой, хүчтэй байж Бурханаас танд өгөгдсөн алсын харааг биелүүлэхийн тулд алхам хийх цаг ирээд байна.



Дараагийн алхам юу ч бай хамаагүй, урам зоригтой байгаарай. Христитгэлт хүн болохын хувьд эр зориг Бурхантай харилцах харилцаанд тань үндэслэн суурилагдсан байдаг.



Амьдралдаа Бурхантай хамт дараагийн алхамыг хийхэд таныг хойш татаж буй зүйл юу байна вэ? Ямар бэрхшээлийг та давж гарах хэрэгтэй байна вэ?



Өнөөдөр Бурханаас хүч чадал, эр зоригийг зүрхлэн асуугаарай.






Жич: Амьдралд тань зориулсан Бурханы алсын харааг олж мэдэх талаар улам илүү гүн шумбахыг та хүсэж байна уу? Алсын харааны хүчхэмээх манай онлайн курсэд өнөөдөр бүртгүүлнэ үү, үнэ төлбөргүй шүү! 


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Power Of Vision

Алсын хараа бол сайн удирдагчийг агуу нэгнээс ялган салгадаг цорын ганц хамгийн агуу хүчин зүйл мөн. Христитгэлтнүүдийн амьдралд алсын харааг төрүүлэн гаргахад Бурханы ашигладаг үйл явцыг судлана уу.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Интернашионал Лийдэршип Институтэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://ILITeam.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна