Төлөвлөгөөний мэдээлэл

Алсын харааны хүчЗагвар

The Power Of Vision

5-с 1 дахь өдөр

Амьдралынхаа зорилгыг та тодорхой мэддэг үү? Бурхан үүнийг сайн мэддэг, мөн Тэр таныг онцгой зорилгоор бүтээсэн! 



Тэр зорилгод таныг чиглүүлэхэд туслахаар Бурханы ашигладаг багаж бол алсын хараа юм. 



Хамгийн гүн хүсэл тэмүүллийг тань хутгах бас оюун ухаан, бие махбодь, сүнсийг тань зохилдуулдаг хүсч найдах ирээдүйн тань дүр зургыг алсын хараа гэдэг. Бэрхшээл гэвэл тэр алсын харааг олж мэдэх, үүний дагуу амьдрах зүрх зоригийг олж авах юм. 



Ирээдүйд тань зориулсан Бурханы төлөвлөгөө юу байна вэ? Та үүнийг төсөөлж чадах уу? Зарим хүний хувьд ийнхүү төсөөлөх нь амархан байдаг. Ихэнх хүний хувьд үүнийг олж мэдэхийн тулд тэд тодорхоы аянаар аялах ёстой байдаг.



Өөрийнхөө хүсэх ирээдүйн талаар бодоход хэдэн хормыг зарцуул. Энэ талаар залбир! Зүрх сэтгэлээс тань гарах боломжийг үүнд олго. Өөрийнхөө амьдрал дахь Бурханы алсын харааг олж мэдэх анхны алхам бол энэ байх болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Power Of Vision

Алсын хараа бол сайн удирдагчийг агуу нэгнээс ялган салгадаг цорын ганц хамгийн агуу хүчин зүйл мөн. Христитгэлтнүүдийн амьдралд алсын харааг төрүүлэн гаргахад Бурханы ашигладаг үйл явцыг судлана уу.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Интернашионал Лийдэршип Институтэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://ILITeam.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна