Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар

Setting Godly Goals

7-с 3 дахь өдөр

Лукын сайнмэдээ бичигдэж байх үед татвар хураагчид шударга бус явдлын биелэл байжээ. Тэд төлөх ёстой татвар дээр нэмээд, үлдсэнийг нь халаасандаа хийх замаар амь зогоодог байв. Мөн тэдний тансаг амьдралын хэв маяг ба олонд нэр хүндгүй байдлаас харах юм бол тэд баригдахгүй л бол чадах чинээгээрээ татвар дээр нэмдэг байсан.


Татвар хураагчдад өгсөн Иоханы зааврчилгаа нь зөвхөн ажлаа сайн хийхийг тэдэнд хэлээд зогсоогүй ("тогтоогдсоноос илүүг бүү ав"), мөн бусдад шударгаар ханд гэж хэлжээ.


Ихэнхдээ бид хожил, нэмэлт цалин, албан тушаал ахилт, магтаал гэх мэтийг ажлаа "сайн" хийж байгаатай холбодог. 


Гэвч Бурханы үзэл баримтлалаар ажлаа сайн хийх гэдэг нь өөрсөддөө өгөгдсөн ажлаа бид хийх ёстой—хэдий ч өөрсдийнхөө ашиг тусын тулд биш—үйлчилж буй хүмүүсийнхээ ашиг тусд анхаарлаа төвлөрүүлэхийг хэлдэг.


Иоханы зааварчилгаа бидэнд ч бас хамааралтай: бид ажлаа сайн бас шударгаар хийх ёстой.


Зорилт тавих талаар бодох үедээ өөрсдийнхөө хүссэн үр дүнд хүрэхээс илүүтэйгээр, тэр үр дүндээ хэрхэн хүрэх вэ гэдэг маш чухал болохыг бид санах ёстой.


Тэр Түүний арга замаар ажилладаг үйлчлэлийнхэн үүнийг байнга хэлдэг: бид хэрхэн ажиллах нь өмнө байгаа ажил биш харин үйлчлэл хийх агуу боломж байх нь элбэг.


Ажил дээрээ соёлыг тооцоологч нэгэн байх арга замуудын талаар бодож олоод, үүнийхээ дагуу үйлд:


Өрсөлдөгчөө дэмж.


Зорилтдоо хүрч чадахгүй байх үедээ үүнийгээ тодруулахаас татгалз. 


Дайсныхаа төлөө залбир. 


Алдаагаа халхлахын оронд засдаг бай.


Түүний арга замаар хийгдсэн ажлыг Бурхан хүндэлдэг гэдэгт найд.


Бурхан, Таны хардагчлан ажлаа хардаг байхаар оюун ухааныг минь шинэчлээч. Алхам бүрт ажил л гэж харахаас, бидэнд Таны өгөх боломжийг алдахаас татгалзахад бидэнд туслаач. Салбарт минь "стандарт" гэж юу байдгаас үл хамааран, Бурхан, биднийг Өөрийнхөө стандартад хүрдэг нэгэн байлгаач. Бид Танд хайртай бөгөөд бид Танд найдаж байна. Амен.



Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Setting Godly Goals

Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөв...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тэр ТҮҮНИЙ арга замын дагуу ажилладаг үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.sheworksHisway.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна