Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар

Setting Godly Goals

7-с 1 дахь өдөр

Би юу хийх ёстой вэ? гэж та өөрөөсөө асууж байна уу?


Энэ асуултыг өөрөөсөө асуугаагүйсэн бол та өнөөдөр энд байхгүй байх байсан. Зорилт тавих нь буруу зүйл биш хэдий ч эхлээд хийх ёстой хэдэн зүйл бидэнд бий.


Түүний мессэжийг сонссоныхоо дараа гурван өөр давхаргын хүмүүс (хурсан олон, татвар хураагчид, цэргүүд)бүгдээрээ Баптисч Иоханаас адилхан асуултыг асуусан болохыг Библид тэмдэглэжээ:


"Бид юу хийх ёстой юм бэ?" (Лук 3:10; 12; 14)


Бидний ихэнхийг маань жилийн, улирлын, сарын эхэнд эсвэл зүгээр л Даваа гарагт зовоодог адилхан асуулт яг энд Бурханы Үгэнд бичигдсэн байна. 


Тэгэхээр…Баптисч Иохан гэж хэн байсан, энэ асуултыг асуухад хүргэсэн юуг тэр хэлсэн бэ?


Баптисч Иохан бол хэдэн зууны туршид анх удаа харагдсан (Малахи номын төгсгөл ба Матай, Марк, Лук, Иохан нарын сайнмэдээний хооронд 400 жилийн чимээгүй байдал бичигдсэн байдаг!) элч, гэмийн төлөөх гэмшил болох танил мессэжийн хамт Бурханы төлөө амьдрах дуудлагыг зааж байв.


Түүний мессэж Лук 3:8-д дүгнэгдсэн байдаг: "Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга."


Гэмшил бол зүгээр л залбирал эсвэл бидний хэлэх үгс биш. Бид Бурханы төлөө амьдрах үедээ өөрөөр амьдарч буйгаа үйлдлээрээ харуулдаг байх ёстой.


Тэгэхээр энэ жил юуг хийж гүйцэтгэхийг хүсэж буйгаа шийдэхээр хичээхийн оронд Иоханы хариултыг авч үзэхэд дараагийн гурван өдрийг бид зарцуулах болно.


Тэр хурсан олонд шинэ зорилтыг өгдөггүй; тэдэнд амьдрах шинэ арга замыг тэр өгдөг.


Бурханы арга зам.


Хэрэв бид энэ жилийг хамгийн шилдэг жилээ болгохыг хүсэж байгаа бол бид юу хийж байгаагаа өөрчлөх шаардлагатай. Гэвч энэ нь шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг эхлүүл гэсэн үг биш юм.


Тодорхой зорилгыг биелүүлэхээр өөрийгөө бүрэн зориулдаг байхын оронд, зорилгынхоо оронд  ажилладаг арга зам даа эхлээд  <4>өөрийгөө бүрэн зориулдаг нэгэн байцгаая.


Залбирцгаая:


<2>Бурхан, тавьсан зорилго маань Таныг гэсэн хайрын тусгал байгаасай гэж би хүсэж байна. Тавих зорилгоо Таны төлөө хэрхэн амьдрахаас салгах боломжийг надад бүү олгооч, харин зорилгыг минь Өөрийнхөө үйлчлэлтэй нийцүүлж өгөөч. Бурхан, юу хүсэхээс ч илүүтэйгээр зүрхийг минь нээгээч. Таны ажлыг хийхэд зүрхийг минь болоод гарыг минь нээж өгөөч. Амен. 



Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Setting Godly Goals

Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөв...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тэр ТҮҮНИЙ арга замын дагуу ажилладаг үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.sheworksHisway.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна