Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнсний үр жимс Загвар

The Fruit Of The Spirit

6-с 5 дахь өдөр

Итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй



Христитгэлт амьдралын зөрчилдөөн энд гардаг. Өөрийгөө захирахуйг олж авахын тулд өөрийгөө хянах ханалтаа тавьж явуулах ёстой. - Анди Минео



Итгэмжбол Бурхантай болоод бусадтай харилцах харилцаандаа найдаж болохуйц байх юм. Энэ нь хэлсэндээ хүрдэг, амлалтаа биелүүлэхийг сонгохыг хэлдэг. Итгэмж нь харилцан үйлдэл бүртээ тууштай байх, зориулалт гаргах, үнэнч байдал, тууштай байдлыг өөртөө агуулдаг. Энэ нь найдваргүй дэлхийд найдвартай байхыг хэлдэг. Итгэмжтэй хүмүүс итгэл эвддэггүй, амлалтандаа хийсвэр ханддаггүй.



Дөлгөөн зангэж өөрсдөө асуудлыг шийдвэрлэхгүйн тулд бусадтай нүүр тулах боломжийг Бурханд олгохыг хэлдэг. Дөлгөөн зан бол сүнсний нигүүлсэл гэж хэлсэн байдаг. Дөлгөөн занд тайван, амгалан, тогтуун байх ордог. Дөлгөөн байх нь хэн нэгнийг сул дорой гэсэн үг биш юм. Харин ч үүний эсрэгээр - махан бие үүний эсрэгийг хүсэх үед дөлгөөн байх нь асар их хүч чадлыг шаарддаг. Дөлгөөн зантай хүмүүс хатуу ширүүн, хүйтэн хөндий байдаггүй. 



Өөрийгөө захирахуйгэж өөрийгөө хянасаар байх боломжийг хэлдэг. Энэ нь нөхцөл байдалдаа хяналтаас гарах боломжийг олгохгүй байхыг хэлдэг. Өөрийгөө захирахуй нь биеэ барих байдал, тэвчээртэй байдал, хүмүүжлийг харуулдаг. Энэ нь агуу шахалттай үед зайлшгүй зүйлийн араас биш чухал зүйлийн араас хөөцөлдөх сонголтыг хийхийг хэлдэг. Өөрийгөө захирдаг хүмүүс биеэ хэрхэн барихыг харуулдаг бөгөөд тэд түргэн зантай биш. 



Тусгал




  • Итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуйн тодорхойлолтоос таныг урамшуулсан эсвэл сорьсон юу байна вэ?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Fruit Of The Spirit

Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна