Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнсний үр жимс Загвар

The Fruit Of The Spirit

6-с 1 дахь өдөр

Есөн үр жимс 



Сүнсээр тэтгэгдэх хөгжил болох Христийн адил зан чанар бол эрх чөлөөг бидэнд олгохуйц аж. Учир нь бидний хэн байхаар бүтээгдсэн тэр хүмүүс болоход, Сүнсээр шинэчлэгдсэн зүрхний минь хэн байхыг хүсэх тэр хүнд улам ойртуулдаг. - Тим Келлэр



Галат 5-р бүлэгт дурдагдсан Сүнсний үр жимс бол-хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээр чанарууд Үр жимсийг бүрдүүлдэг. Эдгээр нь есөн өөр үр жимсүүд биш-энэ бол есөн хэсэг бүхий үр жимс аж. Үр жимс бол жүржтэй адил, жүржний дотор олон хэрчмүүд байдаг. Тэгэхээр, жүржний хэрчим бүрийг Сүнсний үр жимсний хэсэг бүр гэж төсөөл. 



Галат 5-р бүлэг дэх "үр жимс"гэдэг үгийг Грекээр карпосгэдэг бөгөөд "ямар нэгэн зүйлийн үр дүн" гэж тодорхойлогдсон байна.Сүнсний үр жимс бидний амьдралд үзүүлэгдэх үед энэ нь Бурханы Ариун Сүнсээр бид удирдагдсаны тэмдэг эсвэл үр дүнаж. Усан үзмийн модны мөчрүүд усан үзэм ургуулахын тулд мөчиртэй холбогдсон байх ёстойн адилаар Сүнсний үр жимс бол Христтэй холбогдсон байдлын нотолгоо юм.



Сүнсний үр жимсийг яагаад дурдах болсон юм бол? Үүний өмнөх таван эшлэлээс болоод үүнийг дурдах болжээ. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт зэрэг нь юм. Бидэнд махан бие гэж байдаг бөгөөд энэ нь хүний хүслүүд аж. Бурханы Ариун сүнсээр бүрэн удирдуулахад саад болохуйц зүйлийн махан бие минь хүсэж байдаг. Үнэндээ, Галат 5:17-д, "Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ."Ю гэвэл: махан биеэрээ эсвэл Бурханы Ариун Сүнсээр удирдагдаж болно харин аль алинаар нь удирдуулах боломжгүй. Учир нь эдгээр нь байнга бие биенээ эсэргүүцдэг.



23-р эшлэлийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь, "Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй." гэсэн хэсэг юм.Үнэндээ, ямар ч хязгаар эсвэл хориггүйгээр бид Үр жимсийг үзүүлэх боломтой гэдэг нь үнэн. Бид хэт их хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, сайхан сэтгэл, энэрэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуйг хэзээ ч харуулах боломжгүй. Энэ нь бидний хүрэхийг хүсэх зорилго мөн!



Энэ төлөвлөгөөний өдөр бүрт үр жимсийн есөн тал бүр дээр бид анхааралаа төвлөрүүлэн, үүнийг сүнсний бэлгээс ялган, Ариун сүнсний дагуу бүрэн дүүрэн амьдрахад суралцах болно. Ойлголтоо өсгөх явцдаа үр жимс бидний болоод бусдын амьдралд хэрхэн илэрхийлэгдэхийг таньдаг болох болно.  



Тусгал




  • Махан бие болоод Сүнснийхээ хоорондох тулааныг та мэдэрдэг үү? Амьдралынхаа ямар хэсэгт та энэ тулааныг хамгийн ихээр мэдэрдэг вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Fruit Of The Spirit

Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна