Төлөвлөгөөний мэдээлэл

Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх ньЗагвар

Guardrails: Avoiding Regrets In Your Life

5-с 4 дахь өдөр

Санхүүгийн чиглүүлэгч зам төмрийн талаар бодох үед өргүй бйх талаар та бодож байж болох юм. Өргүй байх нь сайн хэдий ч Есүсийн хэлсэнчлэн, огт өргүй, банкиндаа асар их мөнгөтэй байлаа ч санхүүгийн хувьд гуу жалганд байсаар байх боломжтой. Сонирхолтой байна тийм үү? Цааш нь унш. 



Матай номын өнөөдрийн эшлэл дээр, Есүс бид бүгд хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд захирагддаг гэж хэлдэг. Тэгээд Тэрээр бидэнд хоёр санаанд оромгүй сонголтуудыг өгдөг: Бурхан эсвэл мөнгө. Бид Бурханаар эсвэл Сатанаар захирагддаг хэмээн Түүнийг хэлэх байсан боловуу гэж бидний ихэнх маань төсөөлдөг. Гэвч Түүний хамгийн тэргүүний өрсөлдөг нь бидний мөнгө хэмээн Есүс хэлдэг.



Үнэн хэрэгтээ, Тэрээр асуултын тайзыг засдаг: Бид мөнгийг эзэмшдэг үү эсвэл мөнгө биднийг эзэмшдэг үү? 



Санхүүгийн чиглүүлэгч зам төмөргүйгээр бидний ихэнх нь дараах хоёр гуу жалганы аль нэгэнд унах нь гарцаагүй. Зарцуулалтын хадан цохионоос унах эсвэл хадгалах гэсэн дунд шугам дээр осолдох болно. Эхнийх нь дараах хазааргүй хүсэл мөн: худалдан ав, шинэчил, давт. Хоёрдахь нь дараах хазааргүй айдас мөн: Надад хангалттай мөнгө хөрөнгө байхгүй бол яах вэ? Энэ нь надад тохиолдвол би яах вэ?



Эдгээрт хоюуланд нь мөнгө бол биднийг эзэмшдэг. Бид үүний араас хөөцөлддөг бөгөөд тэгснээрээ бид үүнийг яг одоо олж авах боломжтой болох юм. Эсвэл бид үүний араас хөөцөлдөн буй бөгөөд тэгснээрээ бид үүнийг хадгалан улмаар дараа нь хэрэглэх боломжтой болох юм.



Бурханыг эзэн маань болгохуйц тийм санхүүгийн чиглүүлэгч зам төмөр бидэнд хэрэгтэй болдог. Яг үүнийг л бид Матай 6:33-с олох бөгөөд энэ нь бид мөнгөө хэрхэн авч үзэх болон хэрэглэх хэрэгтэй талаарх урт удаан ярианы төгсгөлд нуугдсан байдаг. Дараах дөрөвхөн үгс аж: "эхлээд Бурханы хаанчлалыг хайгтун." 



Бурханы хаанчлал бол бусад хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд хайдаг зүйл нь мөн. Эсвэл, эдгээр үгсийг өчигдр үзсэн зүйлс дээр хэрэглэе: Бурханы хаанчлалд, бусад хүмүүст хамгийн сайн болох зүйлс нь хамгийн сайн зүйлс байдаг. Зарцуулах болон хадгалах гэсэн гуу жалганаас биднийг хамгаалах чиглүүлэгч зам төмөр нь санхүүгийнхээ хувьд бусдыг өөрийнхөө дээр тавихыг хэлдэг. 



Бусдад эхлээд өг. Өөрийнхөө ирээдүйд зориулан дараа нь хадгал. Тэгээд үлдсэн мөнгөөрөө амьдар. 



Эхлээд өг. Дараа нь хадгал. Үлдсэн мөнгийг амьдралдаа зарцуул.



Энэхүү чиглүүлэгч зам төмрийн талаарх сайнмэдээ гэвэл энэ нь байна: энэ нь аяндаа болдог зүйл болох боломжтой юм. Та санаа тавих байгууллага эсвэл сайн үйлсийг олсоныхоо дараа тэдэнд өгөх тогтолцоог бий болго, энэхүү чиглүүлэгч зам төмөр нь таниас илүү хүчин чармайлт эсвэл бодол шаардалгүйгээр санхүүг тань явах ёстой замаар нь дагуулах болно.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Guardrails: Avoiding Regrets In Your Life

Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгэ...

More

Норт Пойнт Министрийс болон Анди Стэнли нарт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://www.anthology.study/anthology-app -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна