Төлөвлөгөөний мэдээлэл

Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх ньЗагвар

Guardrails: Avoiding Regrets In Your Life

5-с 1 дахь өдөр

Машинаа сүйрүүлэхтэй адилхан амьдралаа сүрүүлэхээр төлөвлөдөг хүн гэж нэг ч байдаггүй. Зам дээр, чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Үүнтэй адил зүйлийг хийхүйц чиглүүлэгч зам төмөр биднийг амьдралд байдаг байсан бол яах вэ?



Хэрэв бидэнд хувийн чиглүүлэгч зам төмөрнүүдмөнгөнд, харилцаануудад, ёс суртахуунд болон сэтгэл хөдлөлүүдэд маань байсан бол томоохон харамслуудаасаа бид зайлсхийж эсвэл ядаж л багасгах боломжтой байх байсан.



Хувийн чиглүүлэгч зам төмөрнүүд бол зан араншингийн жишиг бөгөөд дотоод ухамсар тань болон хувирдаг зүйлс аж. Тэдгээр нь тулж очих үед ухамсрын тань гэрлийг асаахаар таны өөрөө өөртөө тавих дүрэм журмууд мөн. Хурдны замын чиглүүлэгч зам төмрийн адилаар аюулгүй газарт тэдгээр нь байрлуулагдсан байдаг. Мэргэжлээ үгүй хийхээс чинь өмнө хувийн чиглүүлэгч зам төмөр нь асуудал руу чиглэн явж байгааг тань танд анхааруулдаг байх ёстой. Буцаан авч чадахгүй үгсийг хэлэхээс чинь хамаагүй өмнө хувийн чиглүүлэгч зам төмөр нь үгээ хяна хэмээн сануулдаг байх ёстой.



Элч Паул өөрсдийнхөө хувийн чиглүүлэгч зам төмрөө тавьж эхлэх үед маань бидэнд ач тустай зөвлөгөөг өгдөг: "Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай."



Элч Паул (магадгүй танд энэ бас тохиолдсон байж болох юм) ямар ч хуулийг зөрчилгүйгээр асуудалд унах боломжтой болохыг мэдэж байжээ. Буруу зүйлд мөнгө зарцуулалгүйгээр санхүүгээ сүйрүүлэх боломжтой. Гэмт зүйл үйлдэлгүйгээр харилцаагаа сүйрүүлэх боломжтой.



Зөв буруугийн дэнсэн дээр таныг аюулгүй талд байрлуулахын л тулд чиглүүлэгч зам төмөр таигдаагүй аж. Тэдгээр нь таныг мэргэн ухаан-ы талд байрлуулахаар өгөгдсөн. 



Дараагийн хэд хоногийн туршид мөнгө, харилцаа, ёс суртахуун болон сэтгэл хөдлөлүүд дээрээ бидний хэрэгжүүлэх асуулт гэвэл энэ байна: Өнгөрсөн туршлагаасаа, одоо надад буй хүнд хэцүү асуудлууд, ирээдүйн найдварууд болон мөрөөдлүүдээсээ харахад хийвэл зохих ухаалаг зүйл юу байх вэ?



Гэрлэлтэд тань ... мэргэжилд тань... хаана амьдрах вэ эсвэл цагаа хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр ирэх үед...хийвэл зохих ухаалаг зүйл юу байх вэ?гэдгийг өөрөөсөө асуу



Хамгийн ихээр харамсаж явдаг сонголтуудыг тань эсвэл нөхцөл байдлуудыг тэрхүү асуулт хэрхэн өөрчлөх байсан бол? Энэ нь өнөөдөр танд хэрхэн тус болох вэ? Хэрэв та ангал руу унахад хэт ойрхон амьдралаар амьдарч буй бол магадгүй чиглүүлэгч зам төмрийг байрлуулах цаг ирсэн байж болох юм. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Guardrails: Avoiding Regrets In Your Life

Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгэ...

More

Норт Пойнт Министрийс болон Анди Стэнли нарт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://www.anthology.study/anthology-app -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна