Төлөвлөгөөний мэдээлэл

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 4 дахь өдөр

Үйлсээр хайрла

Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ. — Иохан 13:35

Христэд итгэгчид бид бусдад хайр гэж юу болохыг харуулахаар дуудагдсан. Бичээст хэлэхдээ: Хэрэв бид бие биеэ хайрлавал үүгээр дамжуулан бусад хүмүүс биднийг Есүсийн дагалдагчид мөн гэдгийг мэдэх болно гэсэн. (Иохан 13:35)

Хайрыг «зүгээр нэг мэдрэмж» төдий зүйл гэж үздэг хүн их байдаг. Гэвч хайр бол үүнээс хамаагүй агуу зүйл. Жинхэнэ хайр бидний үйлсээр харагддаг. 

Үйлс нь боломжгүй зүйл биш ч бусдыг гайхшруулмаар ер бусын байх албагүй. Есүсийн хайрыг харуулах хамгийн сайн аргуудын нэг нь үүнийг өдөр тутмын, энгийн үйлдлээр илэрхийлэх юм...

Жишээлбэл: Хэн нэгэнд жижигхэн гарын бэлэг өгч баярлуулах юм уу, найз нөхөдгүй гутарч яваа нэгэнтэй яриа хөөрөө өрнүүлэх эсвэл танай гудманд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйд уут дүүрэн хүнс өгч болох юм. 

Хажуугаар өнгөрч яваа эсвэл зүгээр дэлгүүрт тааралдсан хэн нэгэнтэй инээмсэглэн мэндчилснээр хайраа энгийнээр харуулж болно. 

Христийн хайрыг илэрхийлэх олон арга зам бий. Та Түүний хайрыг бусдад харуулах үед энэ нь тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, таныг мэдэхээс өмнө тэд ч мөн өөр бусдад хайраар хүрэх арга замуудыг эрэлхийлэх болно!

Иймд Бурханы хайранд баярлан хөөрч, таныг удирдан залахыг Түүнд зөвшөөр. Тэр яг одоо таны зүрх сэтгэлд хэн нэгний талаар сануулж байна уу? 

Би Есүсийг хайрладаг сэтгэлээ бусдыг хайрлах хайраар илэрхийлэхийг хүсэж байна. Бүр хайрлахад хэцүү хүмүүсийг хүртэл хайрлах болно. Хэрэв би Бурханы хайраар нэгэн хатуу зүрхийг зөөллөж чадвал, тэр хүн ч өөр хэн нэгний зүрхийг хайраараа хайлуулж, нөгөө хүн мөн ялгаагүй энэ хайраараа цааш хүрч, ийнхүү Бурханы хайр үргэлжилсээр байх болно. Ингэж бид удалгүй хайрын хувьсгалыг өрнүүлнэ!

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таныг хайрласан сэтгэлээ бусдыг хайрлах хайраар илэрхийлэхийг хүсэж байна. Амьдралын минь замд Таны надтай учруулсан хүн бүрийг хайрлаж, хайраа илэрхийлэх арга замуудыг надад зааж өгөөч.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна