Төлөвлөгөөний мэдээлэл

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 6 дахь өдөр

Бурханд түшиглэх нь

Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. — Галат 5:16

Бид үнэндээ сэтгэлээр унах бүртээ Бурханд найдаж, түшиглэхээ больсон байдаг гэж би боддог. Энэ нь танд хатуу үг мэт санагдаж болох юм. Гэхдээ та нэг бодоод үзээрэй. Бидний замд тааралдах бэрхшээл бүхнийг давж гаргахын тулд Бурхан бидэнд Өөрийн Ариун Сүнс болон нигүүлслээ өгсөн. Бид Түүнээс хамааралгүй болж, таагүй нөхцөл байдлаас өөрсдөө гарахыг оролдох үед урам хугарч, цохилтонд ордог. 

Үүнийг ойлгох нь надад үнэхээр их тус болсон. Сэтгэлээр унах болгонд үнэн хэрэгтээ би Ариун Сүнсний байр суурийг авахыг оролдсон гэдгээ өөртөө сануулдаг байв. Би хоёр дахь Ариун Сүнс болох гэж оролдсон байв!

Та тусгаар тогтносон сүнстэйгээ тэмцэлдэж байна уу? Бурхантай хамааралтай байхаас татгалзах үед та үнэн хэрэгтээ «За Бурхан минь, дэргэд минь байгаад талархаж байна. Харин намайг юу чаддагийг хар даа» гэж байгаа хэрэг. Юм бүхэнд Бурханаас хамааралтай байх нь хэцүү байж болох ч өдөр тутам бидний амьдралд хэрэгтэй ялалтын түлхүүр үүнд л байдаг.

Бурхан биднийг аварчихаад «За, ингээд боллоо. Одоо чи өөртөө найдаж амьдар» гэж хэлдэггүй. Тэрээр биднийг өнө мөнхөд аварсан бөгөөд хэрэв бид Түүнээс хамааралтай байвал Тэр биднийг хөтлөн чиглүүлж, бидэнд туслах болно.

Галат 5:16 биднийг |Ариун| Сүнсээр явж, Түүн дотор амьдарч (үргэлж) оршихыг шаарддаг...  тэгвэл та нар махан биеийн хүсэл тачаалаа гүйцэлдүүлэхгүй. Энэ нь «Махан биеэ бие даан ялан дийл... тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» гэж хэлээгүйг, харин Ариун Сүнс дотор амьдрахыг хэлж байна. 

Өөрийн үзэл бодлоор амьдрахаа больж, харин оронд нь Ариун Сүнсэнд найдаж түшиглэхийг сонго. Ингэвэл огт харамсахгүй гэж би амлая! 

Залбирлын эхлэл

Бурхан минь, надад Танаас өөр юу ч хэрэггүй. Өөртөө итгэж найдалгүй, харин бүх итгэл найдвараа Танд тавьж, зөвхөн Танаас хамааралтай байхыг надад зааж, туслаач. 

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна