Төлөвлөгөөний мэдээлэл

Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 7 дахь өдөр

Эдгээр түүхүүдийн аль нэг нь танд илүү хүрсэн байж магадгүй. Эсвэл таны санааг зовоож байгаа зүйл тэднийхээс хамаагүй өөр ч байж болох юм. Гэвч таны сэтгэлийн зовлон болсон ямар нэгэн тулаантай тулгарснаас үл хамааран Христийг үхлээс амилуулсан тэр л Сүнс таны дотор оршдог. Мөн Тэр танд айдсын сүнсийг өгөөгүй билээ. 


Санаа зоволттой тэмцэлдэн буй нь танд хангалттай итгэл байхгүй байна гэсэн үг биш юм. Мөн Бурханд хангалттай найдахгүй байна гэсэн үг ч биш. Үнэндээ санаа зоволт нь таныг Бурханд түшиглэж, найдаж сурахад тань туслах хэрэгсэл байвал яах вэ? Санаа зоволт таныг Бурхан руу улам ойртуулах нэг төрлийн хурдасгуур байх боломжтой юу? 


Санаа зоволт нь биднийг Бурханаас хамааралтай байхад туслах үедээ бэлэг болон хувирдаг. Энэ нь бид тусламж эсвэл найдварыг хайхаа болино гэсэн үг биш билээ. Харин бид амар тайвныг мөшгих нь үйл явц юм гэдгийг мэддэг гэсэн үг. 


Тэгэхээр, юуны ч төлөө санаа зовохгүйгээр амьдрах үнэхээр боломжтой юу? Тийм. Гэхдээ санаа зовох зүйл ор мөргүй алга болно гэсэн үг биш. Харин Есүс бидэнтэй хамт байгаа учраас санаа зовох зүйл  байхад ч хүртэл  өөрсдийнхөө хүчин чармайлтаар бус харин Түүний оршихуйгаар дамжуулан бид санаа зоволтоос ангид амьдарч болно. Дараах эшлэлүүдийг дахин харна уу: 


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Филиппой 4:6-7 АБ2013 


Энэ үнэнээр амьсгал. "Энд Бурханы амар тайван" гэж хэлсэн байхад бид ихэнхдээ "амар тайван" гэдэг үгэн дээр төвлөрөөд байдаг. Жинхэнэ амар тайван зөвхөн Бурханы оршихуйгаас л олддог. Тэгвэл санаа зоволтын ерөндөг нь стрессийг багасгаж, Бурханыг ихэсгэх биш гэж үү? 


Тунгаан бодох: Бурханы оршихуй ба амар тайвныг би өөрийн амьдралдаа хэрхэн тогтмол урьж болох вэ? 


Залбир: Эзэн минь, Таны хувиршгүй оршихуйн төлөө талархъя. Би өнөөдөр Тан дээр ирж, зөвхөн Таны л өгч чадах амар тайвныг гуйн залбиръя. Би улам илүүгээр Таныг хүсэмжлэн, амьдралынхаа бүхий л хэсэгт Таныг урьж байна. Өнөөдөр бүрэн дүүрнээр Танд түшиглэхэд минь надад туслаач. Би Танд өөрийнхөө бүхий л санаа зоволт, айдсыг өгч байна. Танаас хамааралтай байснаар юунд ч санаа зоволгүй амьдрахад надад туслаач. Би Танд итгэж байна. Бүхнээ Танд өргөе. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, Амен. 


Хэрэв та өөрөө болоод таны хайртай хэн нэгэн санаа зоволттой тэмцэлдэн буй бол тусламж, найдвар бий шүү. Санаа зоволт ямар байдалтай харагддаг болох, үүнийг хэрхэн даван туулах, үүнтэй тэмцэлдэж буй хүмүүст хэрхэн туслах талаар улам илүүг олж мэдээрэй.


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн п...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна