Төлөвлөгөөний мэдээлэл

Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 5 дахь өдөр

"Юунд ч санаа зовдоггүй" христитгэлтэн байж чадаагүйдээ өөрийгөө буруутгах үе танд гарч байсан уу? Ингэж мэдрэх ёсгүй мэт санагдсаны улмаас та бүр илүү санаа зовж байна уу? Бүхнийг өөрчилсөн нэг зүйлийг олж мэдэх хүртлээ Лори яг л ийм байдалтай байлаа. 



Гэрлэлт минь хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд байв. Хоёр нь өсвөр насны, гурван хүүхдийг ганцаараа өсгөх хариуцлагыг би мөрөн дээрээ үүрсэн байлаа (Өө Эзээн, надад туслаач!). Ажиллах, хоол хийх, цэвэрлэгээ хийх, машин барих, машин засах, санхүүгээ зохицуулах, тусалж дэмжих, хайрлах, хангах гээд бүхий л зүйлсийг би хийж байв. Санаа зоволт минь хэрээс хэтэрсэн байсан бөгөөд энэ талаар юу хийх ёстойгоо би мэдэхгүй байлаа. 



Байж болох бүхнийг би хийж үзэв: зөвлөгөө авах, бясалгал хийх, эм тан уух, хөгжим сонсох, дасгал хийх, Бичээсийг дахин давтан хэлэх гээд бүхий л зүйлийг хийсэн! Санаа зоволтоос минь ангижруулж чадах ганц ч зүйл байхгүй мэт санагдаж байлаа. Намайг буруугаар бүү ойлгоорой, дээрх зүйлсийг хийх нь надад ач тусаа өгсөн. Христ дээр өөрийгөө төвлөрүүлэхэд хэрэгтэй багаж хэрэгслүүдийг хэрхэн ашиглахыг сурсан. Гэвч би тэмцэлдсэн хэвээрээ л байв. Эргээд харахад, "оролдож үзэхгүй байх"-ыг оролдож үзээгүй байснаа би ухаарсан.



Бичээсээс хайж үзвэл санаа зоволтын талаар маш олон эшлэлүүдийг та олох болно. Бүр мөсөн ялахад туслах шидэт жорыг хайж байсан учраас би үүнийг мэдэж байгаа юм. Би энэ эрэлдээ санаанд оромгүй нэгэн зүйлийг олсон. Та анхаарлаа сайн төвлөрүүлээд хараарай, тэдгээр эшлэлүүдээс харвал, ямар ч зүйлийг хийхгүй байх далд зааврыг Эцэг минь бидэнд өгчээ. Тиймээ, үнэхээр, юу ч хийхгүй байх.



Матай 11:28 АБ2013-д, "Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая." гэж Есүс хэлдэг. Бид биш, Тэр ажилладаг. Харин бид зүгээр л Түүн рүү ирэх хэрэгтэй.



Иохан 14:27 АБ2013-д, "Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө …" гэжээ. Үндсэн санааг та олж харж байна уу? Тэр бидэнд амар амгаланг өгч байна. Тэр бидэнд амралтыг өгч байна. Бид юу ч хийх хэрэггүй. 



Мөн алдарт эшлэлүүд болох Матай 6:25-34 АБ2013-д биднийг санаа бүү зов гэж хэлдэг бөгөөд Бурхан "хээрийн өвсийг ч хүртэл хувцасладаг" бол үүнээс илүүтэйгээр Тэр биднийг харж хандахгүй гэж үү? "Түүний хаанчлалыг хамгийн түрүүнд хай … тэгвэл энэ бүхнийг бидэнд нэмж өгөх болно" гэж хэлсэн байдаг. Та учрыг нь ойлгосон уу? Өгөх болно!



Бурхан бол өгөөмөр. Түүнд бүх хариулт байдаг бөгөөд Тэр бидний найдвартай ар тал юм. Зарим зүйлийг бид өөрсдөө хийж чадахгүй, ийм ч байхаар Тэр бүтээсэн ажээ. Бидэнд Тэр хэрэгтэй байхаар биднийг бүтээсэн.



Миний санаа зовж байсан бүхий л зүйл ямар нэг арга замаар шийдэгдсэн. Гүнзгий амьсгал авах, амрах, чин үнэнээр Есүс рүү ирэх, чимээгүй байх, жижиг ч гэлтгүй бүхнийг Түүнд өргөх, Түүнд бүрэн найдаж байгаагаа хэлэх зэргээр юу ч хийхгүй байхад би суралцсан бөгөөд эцэстээ амар тайвныг олж авсан юм. Эцсийн эцэст, би нөхцөл байдлынхаа талаар бага залбирч, Түүнд найдах найдварынхаа талаар их залбирдаг болсон. 



Хэрэв танд ийм үр дүн хэрэгтэй байгаа бол Түүн дотор амар хэмээн би таныг ятгамаар байна. Та Түүнд найдаж болно. Дахиад л сэтгэлийн зовлон түгшүүрээр дүүрэх үедээ би ийнхүү залбирдаг: 



Хайртай Эзэн минь,



Өнөөдөр би Танаас тусламж гуйхаар ирлээ. Та бол миний бүхий л зүйл. Эзэн, надад амралт хэрэгтэй байна. Санаа зовнилоо би Тандаа өргөж байна. Эзэн, Та үүнийг Өөртөө аваач. Би Таны амар тайван, хайр, ойлголтыг хүлээн авъя. Өөр дээрээ биш харин Тан дээр төвлөрөхөд минь надад туслаач. Хийхээ зогсоод найдаж эхлэхэд минь надад туслаач. Таны хариултууд сайн гэдгийг би мэдэх учраас үүнийг хүлээхэд минь надад туслаач. Мэргэн ухаан, найдвар, амар тайвныг надад өгөөч. Эзэн, Таны тэвчээр, нигүүлслийн төлөө би талархъя. Би Танд хайртай. Миний төсөөлж чадахаас ч илүүгээр Та намайг хайрладагт баярлалаа.



Амен.



-Лори


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн п...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна