Төлөвлөгөөний мэдээлэл

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагЗагвар

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

7-с 5 дахь өдөр

Бурханд хяналтыг өг


Гараандаа


Бурхан бидний амьдралыг хянан захирдаг гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Бурхан миний замыг хэрхэн чиглүүлж байсныг хожим нь анзаарч харсан хүний хувьд би үүнийг баттай хэлж чадна. 


Амьдралдаа олон удаа би яг адилхан нөхцөл байдалд орж байлаа. Жишээлбэл, Чикаго Кабсд байхдаа карьерийнхаа үлдсэн хугацаанд энд л байна гэж бодож байв. Тэгтэл Колорадо руу явах хэрэг гарлаа. Тэндээ бас л үүрд үлдэнэ гэж бодож байтал Нью Иоркт ирэх нь тэр. Нью-Иоркт ирсэн эхний үе хүндхэн байлаа. Бурхан яагаад намайг тэнд аваад ирснийг ойлгохгүй байлаа. Гэвч цаг хугацааны явцад Бурханы хийдэг бүх зүйл учир шалтгаантай байдаг бөгөөд бүх зүйл Түүний хяналт дор байдгийг ухаарсан юм. 


Амьдралд минь тохиолдсон олон үйл явдал, хэрвээ надад сонголт байсан бол хэзээ ч сонгохооргүй үйл явдлууд байсан. Бурхан миний хүссэн нөхцөл байдалд биш, Өөрийн хүссэн нөхцөл байдалдаа намайг аваачиж байсан юм.  


Сургаалт үгс 19:21–т Соломон “хүн зүрхэндээ төлөвлөвч шийдвэр нь Эзэнд байдаг. Үнэндээ бол Бурханы төлөвлөгөө бидний өөрсдөө олж авч чадах юунаас ч хамаагүй дээр байдаг. Тэр үргэлж юу бидэнд хамгийн сайн болохыг мэдэж байдаг. Учир нь Тэр л биднийг бүтээж, өөрсдөөс маань ч илүүгээр биднийг мэддэг шүү дээ. Хэрвээ дасгалжуулагч та одоо байгаа байр сууриа зөв газар мөн эсэхэд эргэлзэж байвал, өнгөрсөнд Бурхан таныг тухайн нөхцөл байдалд аваачаагүй бол амьдрал чинь ямар өөр байж болох байсныг бодоод нэг үзээрэй. Таниар дамжуулаад Бурханы нөлөөлсөн тэр хүмүүсийг бодоод үз. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Бурхан бүгдийг хянаж байгаа гэдгийг хэзээ ч бүү мартаарай. – Жөү Жирарди /Joe Girardi/


Урагшаа яв


1. “Бурхан яагаад намайг энд авчирчихав аа” гэмээр нөхцөл байдалд та орж байв уу? 


2. Бурхан бүхнийг хянаж байгаа гэдгээ болон та байх ёстой газраа байгаа гэдгийг хэрхэн илчилж байсан бэ?  


3. Та амьдралынхаа ямар талбарт Бурханы бүрэн хяналтыг байлгах хэрэгтэй байна вэ? 


Дасгал хийх


Иеремиа 29:11; Исаиа 55:8-11; Maтай 6:25-34; Ром 8:28


Хувийн бэлтгэл


Ааваа, Амьдралыг минь хянан захирч, намайг Өөрийн байлгахыг хүссэн газраа байлгаж байгаад талархаж байна. Амьдралд минь хандсан Таны төлөвлөгөөг харж, ирээдүйг Танд итгэн даатгахад туслаач. Амен. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас х...

More

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид FCA-д талархаж байгаагаа илэрхийлье. Нэмэлт мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү: http://fca.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна