Төлөвлөгөөний мэдээлэл

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагЗагвар

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

7-с 4 дахь өдөр

Завсарлага ав 


Гараандаа


Хойд Илинойд туслах дасгалжуулагч байхдаа би Жули Браун хэмээх дасгалжуулагчтай хамт багаа бүрдүүлэхээр ажиллаж байлаа. 7 сарын дунд гэхэд Сэнт Луис хотод очсон бөгөөд бид маш их ядарсан байлаа. Нэгэн Ням гаригийн өглөө бид хоёр амралтын өдөр ажиллаж байгаагаа зөвтгөх санаатай /Саббат/ буюу амралтын өдрийн тухай уншихаар болов. Библийн хэд хэдэн ишлэлийг уншсаны дараа нэг бол Бурханыг хүндлэх, нэг бол тэр чигээрээ баг бүрдүүлэх аялалаа үргэлжлүүлэх хоёр зам бий гэдэг нь илэрхий болов. Ингээд бид нэг өдөр нь амарч байхаар шийдэж, тэр цагаас эхлээд би дасгалжуулагч хүнийхээ хувьд амралтыг чухалчилж байхаар сонгосон юм. 


Саббат бол санал болгож байгаа зүйл биш. Энэ бол тушаал. Долоо хоногийн нэг өдрийг Саббат болгож эхэлснээр миний ажил амжилттай болж эхэлсэн. Дандаа Ням гараг биш, гэхдээ аль нэг өдрийг амралтанд зориулдаг болсон цагаас эхлэн дасгалжуулагчийн ажил маань тэнцвэртэй болсон юм. 


Амрахад цаг гаргах нь танд багажаа ирлэхтэй адил байх болно. Хэрвээ ир нь мохоо бол модыг огтлоход илүү их цаг орно. Харин хөрөөгөө ирлэхэд цаг зарцуулж чадвал мод тэр дорхноо л унаад ирнэ. Амарч, өөртөө цаг зарцуулах нь миний хөрөөг хурцалдаг. Яг ижил ажлыг илүү бага цаг зарцуулж хийж чаддаг. Хүмүүстэй ажиллахдаа ч илүү үр нөлөөтэй байж чаддаг. 


Шаргуу ажиллаж, уйгагүй хөөцөлдөх нь сайн хэрэг ч, Бурханы хэлсэнд дуулгавартай байн, амарч, өөртөө цаг зарцуулах нь мөн адил чухал зүйл мөн. Дуулгавартай байсан таныг Бурхан илүү шаргуу, илүү үр бүтээлтэй, илүү ухаалаг ажиллах хүч чадлаар шагнах болно.   – Сью Семрау /Sue Semrau/


Урагшаа яв


1. Та ажлаасаа түр холдох цаг хир их гаргадаг вэ? Энэ цагийг яаж өнгөрөөдөг вэ? 


2. Амралтгүйгээр удаан хугацаагаар ажиллахдаа, мөн зориудаар цаг гарган амарсны дараа ажиллахдаа хэр үр бүтээлтэй байж чаддагаа 1-ээс 10 хүртэл оноогоор тус тус үнэлнэ үү? 


3. Энэ долоо хоногт Саббат өдөр гаргахын тулд та ямар алхамууд хийж чадах вэ? 


Дасгал хийх


Гэтлэл 20:8-11; Дуулал 23; Дуулал 37:7; Исаиа 58:13-14; Maтай 11:28-30; Maрк 6:30-32


Хувийн бэлтгэл


Аав аа, амарч, ганцаараа байхад зориулан цаг гаргахын чухлыг Та надад илчлэн харуулаач. Таныг хүндлэн, амралтын өдрийг зориуд гаргахад минь хэрэгтэй бодит арга хэрэгслийг надад өгч, Таниас хүч тэнхээ, шинэчлэл, амар тайвныг авахад туслаач. Амен. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас х...

More

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид FCA-д талархаж байгаагаа илэрхийлье. Нэмэлт мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү: http://fca.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна