Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс: Ялалтын минь тугЗагвар

Jesus: Our Banner of Victory

7-с 6 дахь өдөр


Сорилтын дээрх ялалт


Сорилт ямар бодитой болохыг хэн нэгэн бидэнд сануулах огт хэрэггүй байдаг-өмнө нь дэлхий хэзээ ч одоогийнх шиг нэг л товч дарах төдийд боломжтой байгаагүй. Гэвч сатан биднийг сорихоор хичээх тодорхой арга замуудын талаар бид бодохоо болих уу? Сорилт хэрхэн ажилладаг болохыг бид ойлгох хэрэгтэй тэгснээрээ үүний эсрэг бид өөрсдийгөө хамгаалах боломжтой болдог.


Эхлэл номонд сатан Еваг Бурханы Үг болон Түүний сэдэлтэд эргэлзэх замаар сорьсон бөгөөд түүний хариу үйлдэл нь дэлхий дээр гэм, үхлийг авч ирсэн. 2 Самуел номонд, Давид хаан "хаад дайн морьдох үед" гэртээ үлдэх, өөрийнхөө оронд бусад хүмүүсийг тулаанд явуулах сонголтыг хийжээ. Хэрэв Давид Бурханыг өөрийг нь дуудсан газарт явсан байсан бол Батшебаг харахаар дээвэр дээр ганцаараа байхгүй байх байсан. Үүний үр дүнд, Давидын түүхэнд үл итгэл, аллага нэвтрэн орж ирэхийг бид хардаг. Матай 4-р бүлэгт Есүс Ариун сүнсээр хөтлөгдөн цөл рүү явах үед сатан Бурханы Хүүг Бичээсээс эш татах байдлаар сорихыг оролдсон.


Бурханы Үг, Түүний төлөвлөгөө, биднийг гэсэн Түүний зүрх сэтгэлд эргэлзүүлэхээр дайсан зогсолтгүй ажилласаар байдаг. Хэрэв сатан биднийг ийм төрлийн харилцан ярианы урхинд оруулах юм бол энэ нь амьдралд маань эмх замбараагүй байдал, өвдөлтийг авч ирэхүйц халтиргаатай зам юм. Гэвч Бурханд эргэлзэх сорилттой нүүр тулах нь ямархуу байдаг болохыг Есүс сайн мэддэг - үнэндээ бидэнтэй нүүр тулах бүхий л сорилтуудтай Тэрээр нүүр тулсан - бөгөөд Тэрээр бидэнд тэдгээрээс татгалзах, эрх чөлөөн дотор алхах замыг бий болгож өгсөн. Бидний гэмийн төлөөсийг Есүс загалмай дээр төлөх үедээ Тэрээр хүн төрөлхтнөөс дайсны хүчийг авч хаяжээ. Түүний золиосын улмаас бид сатаны эрх мэдэлд байхаа аль хэдийнээ больсон!


Сорилтыг ялсан Есүсийн ялалтын дотор алхах нь биднээс агуу их сэдэлтийг шаарддаг болохыг олж харах нь үнэхээр чухал. Бидний амьдрал дахь хуучин газар нутгаа буцаан эзлэх авахаар дайсан хичээх болно гэдгийг бид өдөр бүр олж харах хэрэгтэй бөгөөд сэргэг байх замаар хариу үйлдэн, Есүс доторх эрх чөлөөт амьдралаа хамгаалахуйц хамгаалалтуудыг босгон, сорилттой нүүр тулах үедээ Бурханы тусламжийг гуйн улмаар бидэнтэй хариуцлага тооцохуйц бурханлаг найз нөхдөөр өөрсдийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Ефес 6-р бүлэгт элч Паул, бид диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агсах хэрэгтэй гэж хэлсэн байдаг.


Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногийг бид үргэлжлүүлэн тэмдэглэх үедээ таны амьдрал дахь дайсны хүч чадлыг Есүс зайлуулсан болохыг өөртөө сануул. Ефес 6:10-18-ийн дагуу залбир мөн өдөр бүр Түүний хуяг дуулгыг өмс. Сорилтоор хараат амьдралаар амьдрах хүчийг танд өгдөгийнх нь төлөө Бурханд таларх мөн сэрэмжтэй байдлаа дээшлүүлэх хэсэг амьдралд тань байгаа эсэхийг Түүнээс асуун залбир. Яг хаана сул дорой байгаагаа олж харах чинь Тэр танд туслах болно мөн дайсны эсрэг зогсох хүчийг Тэр танд өгөх болно. Есүсийн ялалт дотор та хэзээ ч ялагдахгүй!


 Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus: Our Banner of Victory

Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалт...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Хайландсийн Чуулганд талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.churchofthehighlands.com/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна