Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс: Ялалтын минь тугЗагвар

Jesus: Our Banner of Victory

7-с 5 дахь өдөр


Өвчиний дээрх ялалт


Есүсийн шархаар бид эдгэрсэн хэмээн Бурханы Үг бидэнд хэлдэг. Есүс нас барж, улмаар дахин амилах үед Тэрээр мөнхийн мөнхөд гэм, үхэл, өвчний ямар ч хэлбэрүүдийг бүгдийг нь ялсан. Түүгээр дамжуулан энэхүү ялалтыг бид хуваалцдаг нь үнэхээр гайхамшигтай! Гэвч бид энэхүү унасан ертөнцөд амьдарсаар буй үед өвдөлтийн дээрх ялалт нь ямар утга учиртай зүйл байдаг вэ?


Шинэ гэрээ даяар Есүс болон дагалдагчид Түүний Нэрийн хүч чадлын дагуу гайхамшигт эдгэрлүүдийг үйлдсэн гэрчлэлүүдийн жишээнүүдийг олноор нь олж хардаг. Эдгээр эдгэрлийн гэрчлэлүүдийг уншиж байх үед эдгэрлийн талаарх залбирлыг маань Бурхан тодорхой нэг арга замаар харилуах юм шиг таамаглахад амархан байдаг: тэр даруйд өвдөлтгүй болчих юм шиг, эдгэршгүй өвчин эсвэл эцсийн үе шатандаа буй оношоос бүр мөсөн эдгэрэх юм шиг, эсвэл сэтгэлийн түгшүүрийг бүрэн ялах юм шиг. Тэгвэл эдгэрэл бодож байсан шиг маань ирэхгүй байх үед бид яадаг вэ? Эдгэрэл ямархуу байдалтай харагдах гайхамшигт гүн гүнзгийг байдлыг хязгаарлахгүй байх дээрээ бид болгоомжтой байх хэрэгтэй.


Ром 8:28-д элч Паул, Бурханыг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө Бурхан бүх юмыг хамтад нь ажиллуулдаг гэж бидэнд хэлжээ. Энэ бол болж буй бүх зүйл сайн сайхан зүйл байна гэсэн үг биш юм - энэ дэлхий дээрх хүнд хэцүү зовлонгуудыг маань бүгдийг нь гэм, үхлийн дээрх Есүсийн ялалт үгүй хийгээгүй. Үнэндээ, Иохан 16:33-т, ертөнцөд бид нар зовлонтой байх болно, өвчин бол бидний нүүр тулах хүнд хэцүү байдлын нэг хэсэг болох нь ямар ч эргэлзээгүй хэмээн Есүс амлажээ. Бурхан гайхамшигт арга замуудаар олонтаа зуучилсаар байдаг хэдий ч энэ ертөнцөд байхдаа бүрэн эдгэрнэ гэж амлагдаагүй аж. Гэвч авралын маань бидэнд амлах мөнхийн ялалтад бүрэн итгэлтэй байх боломжтой. Гэвч бид баяр хөөрөөр бялхсан, ямар ч өвчин зовлонгүй, гэмгүй, үхэлгүй, өвдөлтгүй, санаа зоволтгүйгээр Бурханы оршихуйд мөнхөд амьдрах болно.


Залбирал тань хариулагдаагүй эсвэл үр дүн нь таны бодсоноос огт өөр байх мэт санагдах үед сэтгэл бүү алдараарай. Бурхан таны залбирлуудыг сонсдог бөгөөд бүхий л зүйлд Тэрээр таны сайн сайхны болон Түүний алдрын төлөө ажиллаж байдаг. Бид энэхүү Дахин амилсан баярын долоо хоногийг үргэлжлүүлэн тэмдэглэх үедээ мөнхийн алсын харааг өгөхийн Бурханаас гуйн залбир. Тэнгэрулс ямар бодит болохыг оюун санаандаа хадгалсан хэвээр байх үедээ бид зоригтойгоор залбирах, үр дүн нь ямар ч байсан хамаагүй бид ялсан гэдгийг мэдэх замаар ямар ч зовлонг даван туулах өөртөө итгэлтэй байдлыг олж авах боломжтой болдог.


 Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу. 


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus: Our Banner of Victory

Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалт...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Хайландсийн Чуулганд талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.churchofthehighlands.com/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна