Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 9 дахь өдөр

Гэм зэмгүй Есүсийн үед байсан Фарисайчуудийг өчүүхэн мулгуу бодол санаатайнх нь, өөрсдийгөө зөвтгөн бусдыг шүүдгийнх нь, бас өөрсдийнхөө муу муухай гэм нүгэлдээ сохорсон байдгийнх нь төлөө үзэн ядахад амархан. Есүсийн дагалдагчдийг ихэвчлэн Есүсийн үйлчлэл болон ярьж буй зүйлийг ойлгохгүй мулгуу байгааг нь шоолох амархан. Өнөөдөр муу муухайг үйлдэгчид эргэн тойронд минь дүүрэн байгааг олж харах бас амархан. Та муу муухайг үйлдэгчийг толинд харсан уу? Ром цэргүүд Христийг цовдолсон. Иудейн дээд шүүх Христийг цовдолсон. Ромын хуулийн тогтолцоо, Понтиус Пилат захирагч ч бас Христийг цовдолсон. Исаиа ч бас, мөн бид ч бас. "Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй" (Исаиа 53:3). Тэдгээр бүх гэмт хүмүүсийн төлөө--мөн бидний төлөө--Есүс энэ дэлхий дээр ирэх, төрөх, төгс амьдралаар амьдрах, гэм буруугүй мөртлөө үхэх хэрэгтэй болсон. Энэ нь бидний өмнөөс цусаараа төлсөн түүний золиос юм. Түүний үхлээр дамжуулан Эцэг биднийг "гэм зэмгүй" гэж хэлэх боломжтой болсон. Түүний шархаар, зөвхөн түүний шархаар л бид эдгээгдсэн юм.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна