Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг үхсэний дараах нэг минутЗагвар

One Minute After You Die

6-с 2 дахь өдөр

Гол дунд нь



"Яг л ид дунд хүн төрөлхтөн сонголтоо хийдэг; эхлэл болоод төгсгөл нь Бурхантай хамт хэвээрээ байдаг. Бурханы хуулиуд бол төрөлт ба үхэл бөгөөд эдгээрийн хоорондох хязгааруудад хүн зовлон эсвэл баяр хѳѳрөө үүсгэн бий болгодог." - Освалд Чэмбэрс



Өчигдөр бид Есүс, Никодем хоёрын хоорондын харилцан яриаг уншсан. Сүнс ба бие махбодын хооронд ялгаа байдаг гэдгийг бид Есүсээс сонссон. Бие махбод үхэх боловч сүнс маань мөнхөд оршсоор байдаг.



Үүнийг Есүс Иохан 11:25-26-д дахин ингэж дурджээ,



… Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.…



Тиймээс үхэл ирэх болно, бие болоод сүнс маань ямар нэгэн байдлаар тусгаарлагдах болно, тэгээд үүний дараа юу болох вэ? Ямар нэгэн төрлийн шүүлт ирэх болно. Илчлэл номонд Шүүлтийн Цагаан өнгөтэй агуу сэнтийн талаар Иохан дурджээ, Матай 25-р бүлэгт хонио ямаанаас тусгаарлах талаар Есүс дурдсан мөн Шинэ гэрээ даяар Христийн шүүлтийн сэнтий хэмээн үүнийг Паул нэрлэсэн.



Нэг л өдөр бид нас барж, сүнс маань үргэлжлүүлэн амьдарсаар байх бөгөөд Есүс Өөрөө амьдралыг маань эцсийн удаа судлан шинжлэх болно.



Нас барах үед маань юу болох вэ гэдэгт юунд итгэх нь амьд байхдаа юу хийхийг маань өөрчилдөг шалтгаан бол энэ юм. Ийм л учраас бид амьдралаа мөнхийн амь руу онилохыг хүсдэг.



Өнөөдрийн чимээгүй цагийн эхэн дэх Освалд Чэмбэрсийн хэлсэн үгэнд энэ амьдралыг "гол дунд" хэмээн нэрлэсэн байдаг. "Гол дунд" юу хийх маань бидний өөрсдийн зовлон зүдгүүр эсвэл баяр хөөрийг үүсгэн бий болгодог. Энэ нь өнөөдөр эсвэл маргааш үнэн байгаад зогсохгүй мөн; мөнхөд үнэн байдаг зүйл.



Нэг л өдөр бидний бие махбод үхэх хэдий ч Есүс, "Миний дотор амьдрагч хийгээд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй." гэж хэлжээ. Эдгээр үнэнүүдийн хоорондын хурцдал дотор амьдрах нь "гол дунд" хэмээн нэрлэх хэсэгт амьдрах аж. Гол дунд—өдөр бүр хэрхэн амьдарч буй маань—Есүс эцсийн өдрийн талаар юу гэж хэлсэн, юу хийсэнд бид итгэдэг болохыг амьдралаараа харуулах хамгийн шилдэг нотлох баримт маань мөн. Амьдрал маань ахархан болохыг мэдэхийн хамт юунд итгэдэг, хэнд хэлэх, хэрхэн амьдрах маань чухал гэсэн яаралтай байдалтайгаар бид амьдрах хэрэгтэй. Мөн Христ дотор хэн болох маань сүнс маань хэзээ ч үхэхгүй гэдгийг мэдэхийн хамт амар тайван, найдвар, тэнгэрлэг амралтын хамт бид мөн амьдрах ёстой.



Тунгаан бодох: Эцсийн өдрүүдийн талаар юунд итгэдэг маань гол дунд амьдрахыг маань хэрхэн өөрчлөх вэ?


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

One Minute After You Die

Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна