Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг үхсэний дараах нэг минутЗагвар

One Minute After You Die

6-с 1 дахь өдөр

Сайн хараагаа онилох нь



Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно. - Cи.Эс.Льюис

Пастор Крейг Грошелын шинэ цуврал болох Үхсэний Дараах Нэг Минут-тай хамтатган энэхүү Life.Church-ийн Библи Уншлагын Төлөвлөгөөг өнөөдөр эхлүүлнэ үү.

Таныг үхсэнээс нэг минутын дараа юу болоход итгэдэг чинь үүрд бүхнийг өөрчлөх болно.



Нас барсны тань дараа сүнс чинь ус болон хувирах болно гэдэгт та итгэдэг гээд хэсэг хугацаанд төсөөлөөд үз. Энэ нь усыг хэрхэн хэрэглэдгийг тань хэрхэн өөрчилж болох вэ? Шүдээ угааж байхдаа та усаа хаахгүй гоошуулдаг хэвээрээ л байх уу? Энэ итгэл үнэмшил нь устай хэрхэн харьцахыг тань мөнхөд өөрчилж болох юм. Үүнд бэлтгэхийн тулд далай, гол эсвэл нууртай ойрхон газарт илүү их цагийг өнгөрүүлэхийн тулд ямар нэгэн өөр газар руу та нүүж болох юм. Магадгүй бусад хүмүүс усыг хэрхэн хардаг мөн хэрэглэдэг болохыг ч бас та өөрчлөхийг хүсэж болох юм. Магадгүй та усанд хэт шумбаснаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүс болоод амьдралыг мэдэрч, таалахаар хөлөө газарт дахин хэзээ ч тавихгүй байж болох юм.



Cи.Эс.Льюис-ийн дээр хэлсэн үгийн талаар хэсэг хугацаанд бодоод үз. Бүхий л үйлдлүүд, зардлууд, цаг зав, эрч хүчийг тань оролцуулан—амьдралын тань хэсэг бүр —ямар нэгэн онилгоонд зориулагдсан юм бол хэсэг бүр юу руу онилогдсон байх вэ? Тэдгээр нь өөр өөр хэсгүүдэд онилогдсон байх уу? Энэ бүх эрч хүчийг ямар нэгэн байдлаар нэмэх юм бол амьдрал тань юу руу онилогдсон байх байсан бэ?



Амьдрал тань сайныг үйлдэх ба бусдад туслахад онилогдсон учраас Бурханыг таньж мэдэх цаг зав, эрч хүч гэж бараг байхгүй байх байсан уу? Чуулган руу ба сүнслэг байдлын дадлагад хэт онилсоноос болоод эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж чадахгүй байх байсан уу? "Хэт тэнгэрлэг оюун ухаантай байсны улмаас энэ дэлхий дээр та огт хэрэгцээгүй нэгэн болсон" гэж үүнийг Жонни Кааш нэрлэжээ. Эсвэл, сайн сургууль, хувцас хунар, хоол хүнс, тээврийн хэрэгслэл, сайхан бас аюулгүй хөршүүд болон утга учир бүхий ажил мэргэжил зэрэг дэлхийн тохь туханд луужин тань чиглэсэн байх байсан уу?



Дээрх зүйлс нь буруу зүйл биш тиймээс ч эдгээр нь хараагаа салгахад асар амархан зүйлс аж.



Амьдралаа хаашаа бас хэрхэн ахин онилох талаар ойлгохыг хичээх Некодим хэмээх маш чухал шашны удирдагч, Есүс хоёрын харилцан яриаг бид өнөөдөр унших болно.



Залбир: Буруу зүг рүү онилогдсон ямар нэгэн хэсэг амьдралд минь байгаа бол Бурхан Та тэдгээрийг надад харуулж өгөх үү?



Мессэжийг сонс мөн энэ талаарх эх сурвалжуудыг авна уу.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

One Minute After You Die

Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна