Төлөвлөгөөний мэдээлэл

Хар, цагаанаар болзох: Хил хязгаар, секс болон бодит байдалЗагвар

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

5-с 5 дахь өдөр

  



Бурхан, энэ тохирох хүн мөн үү?



Энэ хүн миний хувьд тохирох хүн гэдгийг би яаж мэдэх вэ? 



Үүнийг би хэзээ мэдэх вэ? 



Үүнийг мэдэх нь ямар мэдрэмжийг авч ирэх ёстой вэ? 



Бид үргэлж бусдад, "Таны гэрлэх тэр хүн чинь л 'яг танд тохирох хүн' мөн." гэж хэлдэг. Та магадгүй, "Гэвч хэрэв би буруу хүнтэйгээ гэрлэсэн бол яах вэ?" гэж асууж болох юм. Тэгвэл бидний танд өгөх хариулт бол, "Тэгвэл та яагаад буруу хүнтэйгээ болзсон юм бэ?" гэдэг байх болно.



Энэхүү хар, цагаанаар болзох чимээгүй цагийн судлал нь иймэрхүү асуудлаас зайлсхийхэд тань танд туслах байх гэж найдаж байна.



Болзох нь ямар ч эргэлзээгүйгээр залбирлын амьдралыг чинь өсгөх болно. Болзож буй хүнийхээ талаар та улам илүүгээр Бурхантай ярьж, таныг зөв зүг рүү чиглүүлэх хариултууд, тэмдгүүдийг хайх болно. 



Хэдэн арван жил ганц бие хүмүүстэй ярилцаж байхад минь дараах дурсамжтай бөгөөд инээдтэй ганц бие хүмүүсийн Бурханаас эрж хайх тэмдгүүд байсан болно. 



1. Бурхан, хэрэв энэ хүн тохирох хүн мөн бол өнөөдөр тэр хүнийг чуулганд цэнхэр цамц өмсүүлж ирээч. 



2. Бурхан, хэрэв би энэ хүнтэй байх ёстой бол ээж минь надруу утасдан, "Би дөнгөж сая интоорын бялуу хийчихлээ." гэж хэлүүлээч.



3. Бурхан, энэ хүн тохирох хүн биш бол нохой минь надтай ярьж, нохойгоор минь надад хэлүүлж өгөөч. (Энэ нь тохирох хүн биш гэдгийг тэд Бурханаар хэлүүлэх боломжийг хүсэхгүй байх үедээ тэд ийнхүү ихэвчлэн гуйдаг.)



Хэнтэй ч харилцаатай байсан хамаагүй, энэ хүн танд тохирох сайн хүн мөн үү гэдгийг та мэдэхийг хүсэх хэрэгтэй. 



Болзох харилцааны эхэнд, цуврал алуурчин эсвэл сэм мөшгигч нэгэнтэй болзоогүй гэдгээ мэдэх нь танд хангалттай байдаг. Харилцаа тодносож ирэхийн хирээр та улам илүүг мэдэхийг хүсэх болно. Ямар нэгэн зүйлийн талаар та хэзээ ч 100 хувь эргэлзээгүй байх боломжгүй гэдгийг санаарай. Харилцааны хувьд энэ нь үргэлж үнэн байдаг-болзох үед баталгаа гэж байдаггүй.



Гэсэн хэдий ч, буруу хүнд өөрийнхөө амьдралын олон арван жилийг та үрэхийг хүсэхгүй л боловуу. Тиймээс л, харилцаа юунд хүрч болохыг аюулгүйгээр таньж мэдэх боломжийг та хоёрт хоюуланд тань олгохуйц эрүүл стратеги болон төлөвлөгөөг дагах нь үнэхээр чухал. Энэ нь гэрлэлтэд хүргэх боломжтой эсвэл харилцаагаа төгсгөх бас амьдралаа цааш нь үргэлжлүүлэх цаг нь болжээ гэсэн амар тайван зөвшилцөлд та хоёрыг хүргэх боломжтой.



Төгсгөлийн үр дүн нь юу ч байсан, болзох талаар төлөвлөгөө гаргасандаа та үнэхээр баяртай бас талархалтай байх болно. 



Хар, цагаанаар болзох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл, -д зочилно уу.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

Сүйрлүүд, гомдлууд болон галт тэрэгний сүйрлүүдтэй болзохоос та залхсан байна уу? Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлал нь асуудлын гол руу шууд орж, харилцааг таньж мэдэх аяндаа тэр чигээр нь хэрэгжүүлж болохуйц зө...

More

Адонис болон Хедер Лензид энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.adonislenzy.com/product/dating-in-black-white-book-autographed-copy/ -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна