Төлөвлөгөөний мэдээлэл

Хар, цагаанаар болзох: Хил хязгаар, секс болон бодит байдалЗагвар

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

5-с 1 дахь өдөр

  



Хэзээ ч ганцаараа бүү болз



Болзох нь таны хийх хамгийн адал явдалтай бөгөөд хамгийн айдас төрүүлэм зүйлсийн нэг байх боломжтой. Та өөртөө таалагддаг хэн нэгэнтэй хамт цагийг өнгөрүүлж байгаа бөгөөд та ч бас түүнд таалагддаг байгаасайг гэж найдаж байгаа байх. Ирээдүй ямар байх талаар, энэ нь ямархуу харагдах, ямархуу мэдрэгдэх талаар та хоёр ярилцаж эхэлсэн. 



Энэ нь үнэхээр хөгжилтэй, сэтгэл хөдлөм, сэтгэл санааг тань хэдэн өдрөөр ч мансуурсан мэт байлгах боломжтой. Та сэтгэл санааны хувьд мансуурсан мэт байх үедээ анхааруулах тэмдэг эсвэл болзох аянд тань орж ирсэн хэлсэндээ хүрдэггүй хүмүүсийг та олж харах огт боломжгүй болдог.



Сайн хариуцлага тооцох найз чинь хайранд хөл толгойгоо хэт алдан харж чадахгүй байх үед чинь аюулыг олж харахад тань туслах боломжтой бөгөөд хүлээн зөвшөөрөхөөс та хэт айсан байх үед чинь хүртэл тэд сайныг олж харах боломжтой байдаг. Хариуцлага тооцох хүн байхгүй үед сэтгэл хөдлөлүүдийг тань гэмтээн, зүрхийг чинь шархлуулан, сүнсийг чинь бяцлан үлдээхүйц харилцааны алдаанд хүрэх боломж өндөр байдаг. 



Хэрэв та эрүүл арга замаар болзохыг хүсч байвал хариуцлага тооцох хүнтэй байх нь зайлшгүй шаардлага зүйл юм. Харин одоо, энэ нь үр дүнтэй байхын тулд та хоёр зүйлийг зөвөөр үйлдэх хэрэгтэй болохыг санаарай. 1-рт, та хариуцлага тооцох тохирохуйц хүн эсвэл хүмүүсийг олох хэрэгтэй, 2-рт, ямар ч үед тэдэнтэй та шударга байх хэрэгтэй. Харилцааныхаа талаар та хариуцлага тооцох хүндээ худлаа хэлэх юм бол энэ нь харилцаа тань ямар нэгэн хэсэгт хил хзгаарыг давсан болохыг бас үүнийгээ нуух хэрэгтэй хэмээн та мэдэрч буйг харуулж байдаг. 



Хариуцлага тооцох тохирохуйц хүнийг сонгох



Хариуцлага тооцох хүнээ ухаалгаар сонгох нь үнэхээр чухал. Тантай адилхан итгэл үнэмшилтэй, таныг хайрладаг, танд хамгийн шилдгийг хүсэх хүн байх хэрэгтэй. Мөн тантай шударгаар ярьж чаддаг хүн байх хэрэгтэй. Тэдний хэлж буй зүйл танд таалагдахгүй байх үед ч хүртэл та тэдний юу хэлж буйг хүлээн авах, тэдэнд бууж өгч чадахуйц хүн байх ёстой. 



Хариуцлага тооцох хүн тань харилцаандаа бэрхшээлтэй тулгарах үедээ та тэр хүн рүү очихуйц, эдгээр бэрхшээлүүдийг давж гарахад танд тусалж чадахуйц хүн байх хэрэгтэй. 



Харилцаандаа амжилт гаргаагүй эсвэл өнгөрсөн харилцаануудаасаа тээшийг өөртөө агуулсаар байгаа хүн хариуцлага тооцох хүн чинь байх нь тийм ч ухаалаг санаа биш байх. 



Хариуцлага тооцоход тохирсон хүмүүсийн жишээнүүд



· Гэрлэлт нь амжилттай байгаа нэгэн



· Амьдралд тань Бурханы хүсэл биелэгдэхийг харахад өөрийгөө зориулсан нэгэн



· Зүрх сэтгэлээсээ танд хамгийн шилдгийг хүсэх нэгэн



Хар, цагаанаар болзох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл, -д зочилно уу.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

Сүйрлүүд, гомдлууд болон галт тэрэгний сүйрлүүдтэй болзохоос та залхсан байна уу? Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлал нь асуудлын гол руу шууд орж, харилцааг таньж мэдэх аяндаа тэр чигээр нь хэрэгжүүлж болохуйц зө...

More

Адонис болон Хедер Лензид энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.adonislenzy.com/product/dating-in-black-white-book-autographed-copy/ -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна