Төлөвлөгөөний мэдээлэл

Харилцааны цус сорогчидЗагвар

Relational Vampires

5-с 4 дахь өдөр

Ихийг шаардагч харилцаа



Энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ хэрхэн эхэлснийг та санаж байна уу? Харилцаа хэрхэн Бурханы агуу ажлыг хүлээн авагч, орц болох талаар бид ярилцсан. Тэгэхээр ихийг шаардагч харилцаа орцонд байх үед юу буруугаар эргэдэг вэ?



Дуулал 70:5-д (2013 АБ-ээс эш татав) Давид бичихдээ тэр бидэнд нууцыг тайлах түлхүүрийг өгчээ:



Би харин зүдэрсэн, гачигдсан. Бурхан, над дээр хурдан ирээч. Та миний тусламж, Та миний аврагч билээ. ЭЗЭН, бүү саатаач! 



Хүн төрөлхтний ихийг шаардах харилцааны асуудал нь цорын ганц Аврагч байдаг бөгөөд Тэр нь би биш гэдэгт оршино. Аврагч мэтээр аашилж аяглахаар харилцаа биднээс шаардах үед бид зөвхөн Есүсийн дүүргэхүйц орон зайг өөрсдөө дүүргэдэг. 



Энэ дэлхий дээр байх үедээ Есүс Өөрөө бүхий л хэрэгцээ ч хүртэл хангаагүй байдаг. Тэр хэрэгтэй байх үед Тэр залбирахаар эсвэл амрахаар холдон явсан талаарх хэд хэдэн тохиолдлууд Бичээс дээр бичигджээ. 



Харилцаагаа эргээд харцгаая. Хэн Аврагч, Туслагч мэтээр аашилж аягдаж байна вэ? Бурхан ба Есүс үү? Эсвэл та өөрөө юү? Таны эхнэр эсвэл нөхөр үү, найз уу, пастор уу? 



Юу гэвэл—хэрэгцээг хангахаар, сэргэлтийг авч ирэхээр итгэл хүлээсэн харилцааг Бурхан ашигладаг нь үнэн. Үнэн хэрэгтээ, Тэр дэлхийг эдгээдэг гол арга зам ч байж болох юм. Бурхан сэргэлтийг авч ирж байгаа бөгөөд харилцааны аль аль талыг нь Тэр сэргээж буй гэдгийг л бид санах ёстой. Life.Church-дахь бидний илгээлтийг зарчим үүнтэй төстэй бөгөөд санахад маш амархан: Бид ямар нэгэн арга замаар бүгд л эмтэрсэн хүмүүс.



Материаллаг эх сурвалж, утга учиртай харилцаа, зорилго эсвэл Христэд итгэх итгэл бидэнд дутагдаж байгаа ч бай бидэнд бүгдэд маань хэрэгцээ гарах үе гэж байдаг. Эмтэрсэн харилцаагаа сэргээхийг хүсэн бид бусдад хандах үедээ тэрхүү харилцаанд өөрсдийнхөө эмтэрсэн байдлыг ч бас авч ирж буйгаа бид мэддэг. Бид хэн нэгний сэргэлтийн орцны нэг байж болох хэдий ч Бурханд бүтэн жор нь бий. 



Бид үргэлж бусдыг аварч эсвэл бусдаар аврагдахыг хичээдэг ч бай хамаагүй бид бүгдээрээ л хэрэгцээ ихтэй, эмтэрсэн хүмүүс шүү дээ. Есүсийн хэмжээтэй ямар хэрэгцээгээ та бусдаар хангуулахыг хичээж байна вэ?



Залбир: Бурхан, Та бол миний Аврагч. Та бол миний Тусламж. Таниас өөр хэн нэгнээр аврагдахыг эсвэл бусдыг аврахаар хичээж байсныг минь уучлаач. Таниас гадна хэрэгцээгээ хангахаар хичээсэн арга замуудыг минь надад харуулаач. Тэдгээр эмтэрсэн газруудыг дүүргэн бас эдгээж өгөөч. Амен.  


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Relational Vampires

Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна