Төлөвлөгөөний мэдээлэл

Харилцааны цус сорогчидЗагвар

Relational Vampires

5-с 1 дахь өдөр

Бурхан хэрхэн ажлаа хийдэг вэ


Объект доторх хамгийн тод шугам, хэв маягийг харахад нүдээ онийлгох нь тусладаг гэдгийг та мэдэх үү? Эсвэл бидний зарим нь энэ жижиг үсгүүдийг уншдаг цорын ганц арга бол нүдээ онийлгох юм! 


Нүдэндээ онийлгон, түүхийг бүхэлд нь хэдхэн хоромын дотор сайтар харах гээд үзээрэй. Нэг хэв маяг нь тодорхой харагддаг: Бурхан хүмүүсээр дамжуулан ажлаа хийдэг. Арай удаан ажиглан харах үед бүх хүмүүсийг холбогч тодоос тод шугамуудын цогцыг та олж харж эхлэх болно: энэ нь харилцаа гэдэг үг юм. 


Үүнийг бодоод үз. Бурхан бүх амьд оршигчдод авралыг хэрхэн өгсөн бэ? Өөрийнхөө хамгийн ойр дотно харилцааг (Хүүгээ) бидэнд илгээх замаар үүнийг үйлдэв. Бид Түүнийг хэрхэн хүлээн авах боломжтой вэ? Түүнд итгэхүйц харилцаатай болох замаар.


Соёл, нийгэм, гэр бүл болон өөрийнхөө амьдрал дахь эмтэрсэн байдлыг нүдээ онийлгон дахин хар. Гол цөмд нь юу эмтэрсэн байна вэ? Юу нь хамгийн ихээр зовдог вэ? Магадгүй харилцаа холбоо. 


Харилцаа нь ихэвчлэн хүлээн авагчид, Бурханы гайхамшигтай хүч чадлын орцуудыг агуулж байдаг. 


Дараагийн хэдэн өдрүүдэд харилцаандаа эдгэрэлийг эрэлхийлж эхэлцгээе. Яагаад гэвэл амь амьсгалыг тань сорж байгаа зүйл танд шинэ амьдралаар амьсгалагч зүйл болж эхлэх үед та Бурханы гайхамшигт хүч чадалд холбогдож байгаа гэсэн үг!


Одоо та нүдээ онийлгохоо больж болно. Хөмсгөө сулла. Амгалан тайванг өгөхүйц гүн амьсгаа ав, амьдралдаа Бурханы сайн сайхан үнэнийг хүлээн авахад өөрийгөө бэлтгэ. 


Залбир: Бурхан минь ээ, миний амьдрал дахь эмтэрсэн харилцааг эдгээхэд би Таныг урьж байна. Бусдад надтай буруу харьцах боломжийг олгосон тэр хэсгийг, би өөрөө бусдад буруугаар харьцсан тэр хэсгийг надад илчлэн харуулаач. Амен. 


ҮзэхХарилцааны цус сорогчид. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Relational Vampires

Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна