Төлөвлөгөөний мэдээлэл

Хэрхэн гэрлэх хүртлээ секс хийхгүй байх вэ?Загвар

How to Save Sex for Marriage?

3-с 3 дахь өдөр

ЗҮГЭЭР Л "ХҮЛЭЭ" ГЭЖ ХЭЛЭХ ХЭДЭН ШАЛТГААНУУД


Гэрлэснийхээ дараа сексийн харилцаанд орох нь ямар үр нөлөөллүүдтэй болох талаар та эргэлзэж байгаа бол хэдэн олсон зүйлсээ тантай товчхон хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Сексийн хувь дахь хамгийн өндөр сэтгэл ханамжтай байдал нь гэрлэлт болон сексийн хувь дахь уламжлалт ёс зүйтэй холбоотой болохыг сүүлийн үеийн нэгэн судалгаа олж тогтоосон гэдгийг та мэдэх үү? 



Эдгээр нь нэг сексийн харилцаанаас нөгөө сексийн харилцаа руу чөлөөтэй шилжих ганц бие хүмүүс биш харин гэрлэлтээс гадуурх секс бол буруу зүйл гэдэгт "бат" итгэдэг гэрлэсэн хосууд одоогийн сексийн амьдралдаа үнэхээр сэтгэл ханамжтай байгаа гэдгээ хэлж буй хүмүүс юм. Үнэн хэрэгтээ, "уламжлалыг баримтлагчид" -ын сексийн хувьд сэтгэл ханамжийн үе нь гэрлэлтээс гадуурх сексийг эсэргүүцдэггүй ганц бие хүмүүсээс 31 хувь өндөр байсан байна. Энэхүү ололт нь сексийн сэтгэл ханамжийг гэрлэлтийн нийцтэй байдал, үнэнч байдал, хувирашгүй байдалтай холбох олон арван судалгаанд хувь нэмрээ оруулсан.



Эдгээр судлаачид секс бол гэрлэлтэд байх нь дээр гэдгийг олж тогтоогоод зогсолгүй амьдралынхаа туршид сексийн нэг л хамтрагчтай байх нь хамгийн шилдэг зүйл гэдгийг мөн олж тогтоожээ. 



"Нэгээс илүү сексийн хамтрагчтай байх үед бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сэтгэл ханамж буурч эхэлдэг" гэж судлаачид дүгнэжээ. Өмнөд Каролин мужын Их сургуульд хийгдсэн судалгаагаар гэрлэлтээс өмнө сексийн харилцаанд байсан хүмүүс гэрлэснийхээ дараа эхнэр нөхрөө хуурах эрсдэл өндөр байдгыг олж илрүүлжээ. Улсын эрүүл мэндийн байгууллагын ахлах судлаач Давид Ларсон одоогийн хийгдэж буй судалгааг тоймлон ийнхүү хэлжээ: "Гэрлэлтээс өмнөх сексийн харилцаанд ороогүй, гэрлэлтийнхээ туршид итгэлмжтэй байсан хосууд одоогийн сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд гэрлэхээсээ өмнө сексийн харилцаанд орсон хүмүүстэй гэрлэлтийг нь харьцуулбал хамаагүй сэтгэл хангалуун байдаг."



Вашингтон мужын их сургуулийн хийсэн судалгаагаар,



"Хамтран амьдрах хосууд гэрлэсэн хосуудтай харьцуулахад хамаагүй эрүүл бус харилцаатай байдаг" болохыг олж илрүүлсэн болохыг та мэдэх үү? Калифорни, Лос Анжелос мужын их сургуулийн судлаачид, "хамтран амьдраагүй хосуудтай харьцуулахад ... хамтран амьдрагчид гэрлэлтэд эхнэр нөрхөө араар нь тавих тал дээр илүү их асуудалтай байдаг" хэмээн тайлбарлажээ. Үнэндээ, хамтран амьдралгүйгээр гэрлэсэн хосуудтай харьцуулахад хамтран амьдарч байгаад гэрлэсэн хосууд 50%-ын салах эрсдэлтэй байдаг.



Тэвчих нь зүрхийг улам илүү дур хүргэмээр болгодог болохыг судалгаа тодорхой харуулдаг. Гэвч судалгаанууд, тоо баримтууд гэрлэх хүртлээ сексийг тэвчих амьдралд ойр шалтгаанууд руу чиглүүлэхээс олон зуун жилийн өмнө хэт эрт сексийн харилцаанд орохоос ирэх сэтгэл санааны хор хөнөөлөөс биднийг сэрэмжлүүлэхийг библийн мэргэн ухаан хичээсэн (1 Коринт 7:1-2; 1 Тесалоник 4:3-7; Еврей 13:4; Матай 15:18-20; Ефес 5:3; 1 Коринт 6:9-ийг үзнэ үү). 



Бидний өөрөө өөрийгөө хэрхэн хүмүүжүүлсэн болохыг маань шалгахын тулд гэрлэлтээс өмнөх секс буруу гэж Библи хэлдэггүй. Шийдвэртэй байдлыг маань шалгахын тулд тогтоогдсон дүрэм журмын жагсаалт мэтээр бид ихэнхдээ Бурханы зарчмуудыг харах гээд байдаг. Биднийг өөрсдийг маань хамгаалахын тулд гэрлэлтээс өмнөх сек нь буруу гэж Библи хэлдэг учир нь хэт эрт сексын харилцаанд орох нь биднийг зовоох нь гарцаагүй. Унтсан хүнээсээ салсан хэн нэгнээс үүнийг асуу. Гурван шалтгаанууд: Судалгаа, Бурханы хайрын дагуух хүсэл шаардлага болон зовлон амсах боломж. Эдгээр нь тус бүртээ зүгээр л хүлээ гэж хэлэх хангалттай шалтгаан байх боловуу.



Хүлээх тал дээр таны санаа зовж байна уу? Бурхан ийнхүү санаа зовдоггүй. Сорилтыг эсэргүүцэх нь ямар хэцүү болохыг Тэрээр сайн мэддэг бөгөөд танд үүнээс гарах арга замыг өгөхийг хүсч байдаг. 



Бурхан эхлээд танд итгэмжтэй байхгүйгээр таныг Түүнд итгэмжтэй бай гэж шаарддаггүй болохыг санаарай!



...Бурхан бол итгэмжит,бөгөөд таны чадвараас давсан зүйлээр Тэр таныг сорихгүй хэдий ч сорилтын хамтаар үүнээс зугтаах арга замыг Тэрээр танд өгөх бөгөөд тэгснээрээ та үүнийг давж гарах боломжтой болох юм



1 Коринт 10:13-т ийнхүү хэлжээ,



Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно. Итгэмжит Бурханаасаа гэрлэх хүртлээ өөрийгөө цэвэр ариун байлгах дээр итгэмжтэй байхад тань танд туслахыг гуйн залбир. Түүний шилдгийг хүлээх нь үнэхээр үнэ цэнэтэй болохыг нотлох баримтууд нотолдог. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How to Save Sex for Marriage?

Бид гэрлэхээс өмнөх сексэд итгэдэг эсэхийг маань хэн нэгэн биднээс асуух үед "тийм бас үгүй" гэж бид хариулдаг. Өнгөц харахад энэ нь төөрөгдүүлэхүйц хариулт боловч энэ нь маш чухал санааг гаргах боломжийг бидэнд олгодог....

More

Лэс Пэрроттод энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.SYMBIS.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна