Төлөвлөгөөний мэдээлэл

Хэрхэн гэрлэх хүртлээ секс хийхгүй байх вэ?Загвар

How to Save Sex for Marriage?

3-с 2 дахь өдөр

Шугамыг хаана зурах хэрэгтэй вэ?


Бие махбодын харилцааны хэмжүүрийн талаар авч үзээд, таны хувьд энэ нь хаана байгаа дээр шугамыг зур. Өөрөөр хэлбэл, Бурханы мэргэн ухааныг хайсныхаа дараа хаана та шугамыг зурах вэ?



Энэ нь буруу зүйл гэж хэн нэгэн танд хэлсэн учраас ямар нэгэн сайхан зүйлээс татгалзахад зорилго оршиж байгаа юм биш. Бурханы бүтээсэн бас сайхан зүйл болох - сексээс гэрлэлтээс өмнө татгалзах нь - Бурханыг хүндлэн улмаар гэрлэлтэд тань урт удаан хугацааны үр ашгийг авч ирдэг. 



Хүсэл тачаалаа түр хугацаагаар Бурханд бууж өгөх нь гэм бурууг зайлуулж, өөр бусад арга замаар холбогдоход анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслан, ирээдүйн ивээлийг танд хураадаг. 



Хил хязгаараа яг хаана та тогтоох хэрэгтэй талаар бид танд тодорхой нэр томъёог өгч болно. 5-р үеийг өнгөрөх л юм бол хяналтыг тавихад үнэхээр хэцүү болж эхэлдэг талаар бид танд хэлж болно. Гэвч та өөрөө итгэл үнэмшилтэй байхгүй л юм бол танд юу хийхийг хэн нэгэн хэлэх нь өчүүхэн өөрчлөлтийг авч ирдэг. Бид таны ухамсар болох ямар ч боломжгүй. 



Энэ бол үнэ цэнэ тань юун дээр үндэслэгддэг талаарх тодорхой ойлголт, нухацтай бодлыг шаарддаг шийдвэр бөгөөд таны зүгээс тодорхой хэмжээний сүнсний эрэл хайгуулыг шаарддаг. "Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, Өөрсдийгөө судал" хэмээн Паул 2 Коринт 13:5-д хэлдэг. Үнэ цэнэ, зорилго дээрээ үндэслэн та болон таны болзож буй хүн чинь хамтдаа юун дээр санаа нэгдэж байгаа талаараа та болгоомжтойгоор авч үзэх хэрэгтэй. 



Бие махбодын хувьд хүрэх дээр яг юу хязгаараас хэтэрсэн гэдэг талаар мөн хүсэл тачаалаа хэрхэн илэрхийлэх дээр авч үзэх үед ямар байдал (жишээ нь, хоюулханаа байранд үлдэх) хязгаараас хэтэрсэн гэдэг талаар та хоёр шийдэх хэрэгтэй. Мөн болзохдоо ямар хувцас өмсөх вэ бас энэ нь шийдвэртээ тууштай байхад чинь хүндрэл учруулах юм биш биз гэдэг талаар мөн авч үзэх хэрэгтэй.



Хил хязгаарыг тогтоох нь таны ганцаарчлан гаргавал зохих шийдвэр бөгөөд яваандаа хостойгоо ярилцвал зохих зүйл мөн. Хил хязгаар юу болох талаар та хоёр хоюулаа мэдэх хэрэгтэй шүү.  


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Save Sex for Marriage?

Бид гэрлэхээс өмнөх сексэд итгэдэг эсэхийг маань хэн нэгэн биднээс асуух үед "тийм бас үгүй" гэж бид хариулдаг. Өнгөц харахад энэ нь төөрөгдүүлэхүйц хариулт боловч энэ нь маш чухал санааг гаргах боломжийг бидэнд олгодог....

More

Лэс Пэрроттод энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.SYMBIS.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна