Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг таньж мэдэх // Түүнтэй уулзахад суралцахуйЗагвар

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

4-с 2 дахь өдөр

Салхи хэрхэн хөдөлдөг вэ? (амар тайвныг авчрах)


Ариун Сүнс бидний дотор бий гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна:


Чи Миний дуу хоолойг олон жилийн өмнө сонсон байх. Энэ нь Би байсан гэдгийг чи мэдсэн байх. Энэхүү дуу хоолой чамайг айсан үед тайвшруулж, санаа зовсон үед чинь тайтгарлыг өгсөн байх. Шархыг чинь эмчилсэн тэрхүү үгс зүгээр л нэг үгс байгаагүй- тэрхүү дуу хоолой чиний нэг хэсэг болж, оршихуйгаараа хамт байсан. Чиний нүүр рүү үлээж байгаа салхийг хэрхэн тоохгүй өнгөрч чадах билээ? Чам руу үлээж буй хайрын амьсгалыг хэрхэн мэдрэхгүй байх билээ? /p>

Би бол чимээгүйхэн аялах дуу хоолой. Би бол шуурган дундаас гарах тайвшруулах дуу хоолой. Эцэж туйлдан, Миний царайг эрэлхийлэн урагш алхагч нэгэнд Би тэнхээ өгөх бөгөөд тэд гараа дэлгэн алхахдаа урагш алхах хүчтэй болно. 



Учир нь энэхүү амьдрал чиний зүрх сэтгэлийг сүйрэл авчрах амьдрал биш. Энэ ч боломжгүй. Өвчин, зовлон, уйтгар гуниг, харанхуйн сүйрэл ирлээч амар тайван хараахан ирээгүй байна. Миний хүү амар тайвныг авчрагч. Салхи газар сайгүй салхилах үед эр зориг, итгэл, амар тайвныг авч ирдэг. Салхинд чиний дагадаг, хүсэн тэмүүлдэг тэр бүх зүйлс багтсан. Хүү, охин минь, чи өөртөө болон бусад, цаашлаад энэ дэлхийд амар тайвныг түгээгч болж чадна. Чи харагдаж байгаа зүйлсээ илүү үнэнд итгэдэг учраас.



Чи салхийг мэдэрдэг шиг Миний сүнсний амьсгалыг мэдэрч чадна. Чи Түүнийг туслагч, бүх зүйлд удиран чиглүүлэгч гэдгийг сонсон. Чи Намайг улам илүү таньж, мэдэхэд Би тусалмаар байна. Өөрийн хүслээс илүү Намайг хайгаасай гэж хүсэж байна. Гэхдээ энэ бүхнийг Би чиний сонголтод үлдээж байна. Хэрэв чи Намайг хайрлах хайраа гүнзгийрүүлэхийг хүсэж байгаа эсэхээ тунгаан бодоорой. Салхи чиглэлээ өөрчилдөг ч энэ нь чамайг орхиод явсан гэсэн үг биш. Хэрэв чи зөвшөөрвөл салхи чамайг өргөөд явах болно.



Одоо таны хийх ажил үлдлээ. Амар тайвны гүн рүү урагш алхах сонголтыг хийснээр Би чамд Өөрийгөө харуулах боломжтой. Бид хамтдаа гэдгийг чи ойлгож байна уу? Чи энд одоо Надтай хамт, чиний сүнс Миний сүнс дотор амьд байна. Чиний хайр, итгэл, найдвар Миний дотор өсөж байна. Намайг сонсох сонголт бүрд, Над руу тэмүүлсэн тэмүүлэл бүрд, тиймээ хэмээн хэлэн зүрхээ, гараа дэлгэн буулт хийх бүрд Би хамт байна. Буун өгч урагш тэмүүлэн алх үед салхи чиний нүүр рүү үлээж, сэтгэлд чинь шивнэ.



Би таныг улам илүүгээр мэдэхийг хүсэж байна.



Дасгал:


Бид амар тайвныг хүсдэггүй гэж үү?



Энэ дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэж завгүй өнгөрөх өнөө цагт амар тайван гэдэг нүдний гэм болсон мэт санагдана.



Гэхдээ энд амар тайвны тухай . . . бид өөрсдөө үүнийг хайж, хүрч чадахгүй гэж ээ. Бид өөрсдийн хичээл зүтгэлээр амар тайвныг олохгүй. Бидний зүрхэнд бидэнд хэрэгтэй жинхэнэ амар тайван байдаггүй. Өөртөө туслах номд юу гэж ч бичсэн бай хамаагүй энэ нь тус болохгүй.



Тиймээс, тогтсон соёлоос өөр арга замаар үзье.



Амар тайвныг дээрх зүйлсээс хайхын оронд... Бурханыг хайя. Түмэн завгүй байдал дунд... Бурханаас ирэх амар тайвныг хүлээн авъя .



Өнөөдөр, Ариун Сүнс бидний дотор хэрхэн хөдөлж буйд анхаарлаа хандуулъя. Бурханы амьсгал бидэнтэй хамт.



Тиймээ, чамд надад сонголт нь бий.



Урагш алхах уу эсвэл байрандаа байсаар байх уу. Гүн рүү явах уу, тухтай байдалдаа байсаар байх уу.



Эсвэл хяналтаа өөртөө байлгасаар байх сонголт хийх үү.



Хором бүрд бид сонголт хийдэг .... Түүний оршихуйд байх уу эсвэл өөртөө найдах уу.



Хэсэг хором чимээгүй суугаад зүрх сэтгэл, оюун бодлоо Бурханд өргө. Тэр чамтай ярихад магадгүй чиний хүлээлтээс өөр байж болно. Гэхдээ энэ бүхний дараа Түүний чамайг гайхшируулах зүйлсийн зөвхөн эхлэл нь байх болно. . .



“Хэрэв чи түүнд зөвшөөрвөл салхи чамайг өргөж, халамжлах болно.”



ирээрэй Есүс . . .


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

Бурханы дуу хоолой зөөлөн шивнэх юм уу эсвэл хүчит шуурга мэт ирж болно. Ийнхүү ирэх үед нь үүнийг таньж мэдэх нь чухал юм—тэгээд Тэр бол сайн бөгөөд, Тэрээр бидний асуудлуудаас ч илүү агуу гэдэгт итгэх явдал юм. Энэхүү ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Gather Ministries (Loop/Wire)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://rushpodcast.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна