Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг таньж мэдэх // Түүнтэй уулзахад суралцахуйЗагвар

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

4-с 1 дахь өдөр

Ариун Сүнс бидний дотор байдаг нь

гарцаагүй, үүнийг мэдээсэй гэж хүсэж байна:

Магадгүй энэ бас л өнөөх өдрүүдийн нэг байх. Чи энэ байдлыг эргүүлэхэд туслалцаа авахыг хүсэж байна уу? Гараа өргөн, бүх зүрхээрээ буун өгч, алчуураа шидлэн, цаашид ингэж чадахгүй нь гэж хэлмээр байна уу? Тиймээ, Би мэдэж байна. Чи чадахгүй гэдэгт Би санал нэг байна. Чи иймэрхүү байдалтай цаашид явж чадахгүй. Надгүйгээр үргэлжлүүлж ч чадахгүй. Ямартаа ч итгэл найдвар юм уу эсвэл эрх чөлөөгөөр лав биш. Чи яагаад одоо энд байгаа болон, толгой гудайлган сонсож байгааг тань Би мэдэж байна. Чи өөрийнхөөрөө хийсээр залхаж байгаа. Чи аливаа зүйлийг өөрчлөх гэж оролдлого гаргахаас ч залхсан. Чи ерөнхийдөө зүдэрч, хичээл зүтгэл чинь ямар нэгэн сайн өөрчлөлт авчирч байна уу гэдэгт гайхаж байна.


Өө, хүү минь, Би сайн гэдгийг санагтун. Би бол сайн.


Чи Надад итгэж болно. Би чамд нөхцөл байдлаа өөрөөр харах замыг харуулах болно. Нарийндаа Би болохгүй байгаа зүйлийг болж байгаа мэтээр өнгөлөн далдлах тухай огтхон ч яриагүй байна. Энэ хорвоо дээр муу муухай зүйлс гэж бий. Сайн зүйлд саад болж, сатааруулж, холдуулдаг муу нэгэн буюу дайсан байдаг. Тиймээ, амьдрал хэцүү. Хэцүү л дээ.


Гэхдээ Би бол сайн. Би бол сайн. Би бол сайн.


Охин минь, хүү минь, энэ завхарсан байдлаас чи Намайг олж чадах уу? Нөхцөл байдал сайжрахгүй ч чиний хэтийн төлөв сайжрах болно. Зүрхний чинь шаналал чамайг нураах нь гарцаагүй юм шиг санагдаж магадгүй ч тийм зүйл болохгүй. Өвдөлт чинь чиний хувьд хирээс чинь хэтэрсэн мэт санагдаж магадгүй, гэхдээ тийм биш юм. Би чамд тусална. Үнэхээр. Яг одоо. Би чамд тусална.


Тэгвэл энэ асуудлыг яах вэ? Асуудал хэтэрхий том санагдаж, үр дагаврыг нь хянах боломжгүй, энэ гамшгийн төгсгөл харагдахгүй байвал яах вэ? Чи яах вэ? Эхлээд би чамайг тэвэрье. Эхлээд Би энд байгаагаа хэлье. Юуны өмнө Би чамд хайртай, чамайг гэсэн Миний хайр бол чиний бат зогсох хүч чадал гэдгийг хэлье.


Үргэлжлүүлээрэй, хатан зоригтон минь. Энэ асуудал, энэ өвдөлт, энэ хэцүү зүйл Намайг сүрдүүлж чадахгүй гэдгийг мэдэн чи Надад итгэсээр байж болно. Гарах зам бий. Гараас минь барь. Миний атгалт сулруулахгүй. Бид хамтдаа галын дундуур явж чадна. Хэрэв чи хүсвэл Би чиний зүрхийг хамгаалах болно. Чамайг дэмжих миний хүч чадлыг хүсвэл би чамтай ойр байлгах болно. Би чамайг хамгаалдаг, хэзээ ч орхихгүй. Чи бол миний хүсэж, хөөцөлдөж, араас нь явдаг хүн. Чи бол бусдын мөрөөдөж байснаас ч илүүг хийж чадах хүн, учир нь Би Өөрөө тэгж мөрөөдөж байсан. Өөрийн хүсэл мөрөөдлөө, чиний төлөөх мөрөөдлөө биелүүлэх нь Миний бизнес.


Дасгал:

Зүрх сэтгэл чинь чиний сайн Эцэг, буюу Бурхан ямар ч үед найдаж болох Нэгэн гэдэгт итгэж Түүнд яг одоо, энд яаж хүрэх вэ?


Та Есүсийг тантай хамт гал дунд ч байдаг гэж зүрх сэтгэлдээ итгэж байгаа тэр газарт яаж хүрэх вэ?


Тэр чамтай хамт, гараа мөрөн дээр чинь тавьж, хажуунаас чинь хэзээ ч салахгүй байгааг чи яаж харж эхэлсэн бэ?


Есүс хаана байгааг төсөөлөхөд хэдхэн хором зарцуулаарай. Түүнийг үнэхээр харахыг хичээгээрэй. Зовлон бэрхшээлийнхээ дунд Түүний оршихуйд байгааг мэдэр. Тэр хэрхэн үйлдэж байгааг төсөөлөөд үз дээ. Түүнийг саад бэрхшээл ба галын дөл рүү хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг төсөөлөөд үз дээ.


Түүнд хором мөч бүрд тантай хэрхэн хамт байгааг харуулсан шинэ зураг буюу зургийг өгөхийг зөвшөөрөөрэй.


Түүнд таныг хэрхэн хамгаалж буйг харуулахыг зөвшөөрнө үү. . . Тэр яаж ийм сайн байдаг юм бэ. . . Энэ нь яаж тэвчиж чадахаар тийм хэцүү биш байна вэ?


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

Бурханы дуу хоолой зөөлөн шивнэх юм уу эсвэл хүчит шуурга мэт ирж болно. Ийнхүү ирэх үед нь үүнийг таньж мэдэх нь чухал юм—тэгээд Тэр бол сайн бөгөөд, Тэрээр бидний асуудлуудаас ч илүү агуу гэдэгт итгэх явдал юм. Энэхүү ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Gather Ministries (Loop/Wire)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://rushpodcast.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна