Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

10-с 7 дахь өдөр

Би нэгэн Ням гарагийн өглөө чуулганыхаа зааланд эвхдэг сандал дээр сууж байсан бөгөөд энэ л үедээ цугладаг зааландаа цуглахын оронд илүү орчин үеийн чуулганыг нэвтрүүлэх шийдвэрийг гаргаж билээ. Таван ням гарагийн сургаалиас хүссэнээ сонгохоос гадна, чуулган маань үйлчлэлүүдээр дамжуулан ижил хүчирхэг Бичээс дээр үндэслэсэн сургаалийг заахын хажуугаар орон зай, эх сурвалжууд, гишүүдийнхээ хувьд итгэмжит үйлчлэгчид байх арга замыг, бүх хүмүүсийг урихуйц сонголтуудыг тэдэнд олгох замыг олж чадсан. Зааланд жинс өмссөн номлогчийн сургаалийг та сонсож байж болох хэдий ч төв зааланд костьюм, зангиатай пасторын заах сургаалтай адил сайнмэдээг тодоор сонсох болно.


Өнгөрсөн Ням гарагт нөхөр бид хоёр өгөөмөр байдлын талаарх хүчирхэг сургаалийг сонсож байлаа. Сургаалийн төгсгөлд, хэрэв бид 500000 тѳгрѳг олоод-үүнийг хүссэнээрээ зарцуулах байсан бол бид юунд зарцуулах байснаа хуваалц гэж биднээс хүссэн. Яг тэр үед гэр бүлд минь хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна вэ? 500000 тѳгрѳг нөхцөл байдлыг минь хэрхэн өөрчлөх бол? Сонсогчид санаа бодлоо хуваалцсан-гэртээ засвар хийх, сургуульд өмсөх шинэ хувцаснууд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах хоол хүнс гэх мэт. Нэг эмэгтэй нулимсаа барин байж ийнхүү ярьсан. Тэрээр хүүхдүүдээ усан сантай зочид буудалд нэг шөнө хонуулахад тэр мөнгийг зарцуулах бөгөөд тэгснээр урд шөнийн хүчирхийлэл, айдсаас хүүхдүүд нь хэдхэн цаг хол байж, инээд хөөртэйгөөр тоглох боломжтой болох юм. Энэ нь цочирдуулахуйц үнэнч, эмзэг бас зүрх өвтгөм байлаа.


Пастор түүнийг урагш гарч ирэхээр дуудан, түрийвчнээсээ 500000 тѳгрѳг гаргаж ирээд түүнд өгсөн. Ямар ч хариу нэхэлгүйгээр өгсөн. "Ямар их тус үзүүлснээ та мэдэхгүй л боловуу" хэмээн тэр уйлан байв. Ойр сууж байсан чуулганы гишүүд суудлаасаа босч түүнийг тойрон хүрээлж, түүнийг уйлан байх үед залбирал, дэмжлэгийн хана түүнийг хүрээлж байсан юм. Энэ нь огт төлөвлөгөөгүй, төсөөлөөгүй зүйл байсан хэдий ч хүчирхэг сорилт байлаа.


Та үүний адилаар үйлдмээр байна уу? Бурхан "Өг" гэж танд хэлэх үед тэднийг ивээх байдлаар хүндлэл, хайраар тэднийг давж гарахаас өөр зорилгогүйгээр 500000 тѳгрѳгийг та ашиглах уу? Түрийвчэнд чинь мөнгө байгаа ч бай эсвэл та үүнд зориулан зургаан сар хадгалах хэрэгтэй ч бай хамаагүй сорилтыг хүлээн авахаар хамтдаа бид шийдэж болох уу? Бурханы биднээр хийлгэхээр өгсөн ажлыг хийх явцдаа Түүний бидэнд хангах эх сурвалжуудын итгэмжит нярвууд байцгааж, ариун яаралт бол өөр гэдгийг бусдад харуулцгаая, учир нь тайзнаас илүүтэйгээр хүмүүс бидэнд чухал.


Эелдэг байдал өөрчлөлтийг авч ирдэг.


Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байд...

More

Кристал Стайн болон Харвэст Хаус Паблиширт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.harvesthousepublishers.com/books/holy-hustle-9780736972963 -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна