Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

10-с 1 дахь өдөр

Манай гэрийн эргэн тойронд яарах гэдэг бол тийм ч аймар үг биш. Энэ бол зүгээр л миний хийдэг зүйл юм.


Яарах гэдэг үгийг тодорхойлолтыг толь бичгээс харахад, "шаргуу эсвэл эрч хүчтэйгээр ажиллах" л гэсэн утгыг агуулдаг аж. Энэ нь танд Колоссай 3:23-р эшлэлийг сануулахгүй байна гэж үү? "Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн." Шаргуу ажиллаж байгаадаа гэмшин одоо үед алдартай мэт харагдах амралт, сүнсээ асрамжлах үлгэр жишээг дагахыг хичээх үедээ залхууралд хэт их налж байгаагаа би ухаардаг. Нөгөө тал руу хэт их налж амралтгүйгээр ажиллан, яаравчлах гэдэг үгийг дэлхий хэрхэн тодорхойлохыг дагах үедээ хэт их махран, эцэж туйлдсан болохоо би ухаардаг. 


Аль ч үед энэ нь надад зовлонг л нэмдэг.


Зургаан өдрийн дотор бүхэл бүтэн ертөнцийг оргүй хоосноос бүтээсэн Бурханд бид үйлчилдэг. Эрч хүчтэй, бүтээлч, шаргуу ажлын дараах амралтыг-Бурхан бидэнд үлгэрлэсэн. Орчин үеийн яарах гэсэн ойлголттой энэхүү үлгэр жишээ нь хэрхэн нийцэж буй талаар залбирах үед минь Бурхан хэдэн зүйлийг надад илчилсэн:


  1. Бурханыг алдаршуулах мөн Түүний хаанчлалд үйлчлэхийн тулд шаргуу ажиллах үед яарах нь тийм ч буруу зүйл биш.
  2. Шаргуу хөдөлмөрлөхөөс ирэх ивээлийн жишээнүүд Бичээс дээр дурдагдсан байдаг.
  3. Бүтээлийг бүтээсэн зургаан өдрийн үлгэр жишээг авсан атлаа долоо дахь өдрийг тоохгүй өнгөрөх байдлаар амьдралынхаа 100 хувиар бүрэн дүүрэн амьдрах ямар ч боломжгүй.

Бусдаас хамаагүй түрүүлэн, хамт ажилладаг хүмүүсээ ашиглах эсвэл өөрсөд дээрээ алдар магтаалыг авч ирэхийг яарах гэж нэрлэдэггүй. Колоссай 3:23-т тушаасан арга замаар шаргуу ажиллахыг, ажил амралтын сэргээгч тэнцвэрийг олохын тулд Бурханы биднийг байрлуулсан тэрхүү замд бүрэн дүүрэн амьдрахыг ариун яаралт гэдэг.


Ажил/амралтынхаа одоогийн тэнцвэрт байдлын талаар залбирахад зориулан өнөөдөр цаг гаргаарай. Таны амьдралд Түүний бэлтгэсэн төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа хэсгүүд, хэт их ажиллаж хэт бага амарч буй хэсгүүд эсвэл хэт их амарч, хэт багаар ажиллаж байгаа хэсгүүдийг илчлэхийг Бурханаас гуйн залбир. Зорилгуудаа, магадгүй ирэх жилд хийж гүйцэтгэхийг хүсч буй бүх зүйлсээ бичихэд зориулан цаг гарга, тэгээд тэдгээр зорилгуудаа чимээгүйхэн Бурханд эргүүлэн өргө.


Авч хая хэмээн Түүний чиглүүлэх бүхнийг дар, Тэрээр таны зүрх сэтгэлд оруулах шинэлэг бүхнийг нэм. Эдгээр төслүүдэд ажиллах ажлаар дамжуулан Түүний нэрийг хэрхэн алдаршуулахыг харуулж өгөхийг Бурханаас гуйн залбир, мөн шунал, нэр алдрын хойноос хөөцөлдөх эсвэл өрсөлдөөн таны сэдэлт болж байсан үеүүдийнхээ төлөө Түүнээс уучлалтыг гуй.


 


***


Эдгээр чимээгүй цагийн материалууд нь Кристал Стайны Ариун яаралт: Шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах гэсэн амьдралын хэв маягыг олж авах-с эш татагдсан болно. Хэрхэн ичгүүргүйгээр ажиллаж, гэмшилгүйгээр амрах талаар улам илүүг олж мэдэхийг хүсвэл,https://amzn.to/2I3ow1d-д зочилно уу. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байд...

More

Кристал Стайн болон Харвэст Хаус Паблиширт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.harvesthousepublishers.com/books/holy-hustle-9780736972963 -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна