Төлөвлөгөөний мэдээлэл

Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамтЗагвар

Adamant With Lisa Bevere

6-с 3 дахь өдөр


Бид Бурханы хайрыг хүлээн авах үедээ төрөлхийн бас шаардлагатай хариу үйлдэл бол бусдад хайрыг өгөх байдаг. Бид бусдыг айх зүйлгүйгээр, баяр хөөртэйгөөр, дуусашгүйгээр хайрлах ёстой. Тэд өөрсдийгөө хайрлагдсан нэгэн болохоо мэддэг болохын жинхэнэ илрэл бол бусдыг үнэхээр хайрладаг байдал мөн. 


Бурханд хайр байдаггүй; Тэр хайрмөн. Хайр бол Түүний мөн чанар юм. Бурхан Өөрөө хайр учраас таныг хайрлахыг нь та зогсоож чадахгүй. Түүний хайр бол хүчтэй бас хөдөлшгүй, таны уналт, өсөлтөөс болж ганхашгүй.


Гэвч Бурхан хүн бүрт хайртай учраас Тэрээр бүх зүйлийг хайрлаж чаддаггүй. Бурхан Өөрийнхөө хайранд хөдөлшгүй учраас үзэн ядалтандаа Тэрээр мөн хөдөлшгүй.


Энэ нь анх харахад хоорондоо зөрчилтэй мэт харагдаж болох хэдий ч ийнхүү харагдаж байгаа учир нь соёл маань хайрыг хэт тахин шүтсэнтэй холбоотой. Бурхан бол хайр гэдгийг бид мэддэг хэдий ч Бурханыг хайрлах гэдгийг утга учрыг бид таньж мэдсэн үү? 


Үнэндээ, хайрын утга учрыг алдагдуулдаг зүйлсийг Бурхан үзэн яддаг. Өөрийнх нь хайртай хүмүүсийг тусгаарлах зүйлсийг Тэрээр үзэн яддаг. Бидний хэн болохыг маань гуйвуулдаг зүйлсийг ийм л учраас Бурхан үзэн ядах ёстой болдог.


Бурхан дараах зүйлсийг үзэн яддаг хэмээн Бичээс бидэнд мөн хэлдэг: шударга ёс болон үнэнтэй наймаалцдаг бүхий л зүйлс, бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүд дарлагдахыг, хөгшин настай хүмүүсийг хайхрахгүй орхих болон гэр бүлээ хайхралгүй хаях, Түүний сайн болохыг нь гуйвуулах болон Түүний билэг авъяасыг гутаах, хайрыг үзэн ядалт болгон мушгих болон найз нөхөд дайсан болон хувирах, Түүний дүр төрхийг өөрчлөх болон бидний дүр төрхийг гуйвуулах зүйлс, муу ёрын зүйлс сайн хэмээгдэх болон гэм буруугүй хүмүүс алагдах, үл тоосон байдал болон бардамнал биднийг доройтуулах үед. Товчоор хэлбэл, Бурхан хайрыг дордуулах бүхнийг үзэн яддаг, хайрыг үнэ цэнэгүй болгодог бүхэн биднийг үнэ цэнэгүй болгодог. 


Бид "бүхнийг хайрлах" юм бол жинхэнэ хайр бидэнд байх боломжгүй. Бурхан хайр болон үзэн ядалтад хоюуланд нь хөдөлшгүй Нэгэн тиймээс Бурханы хайрладаг зүйлийг хайрлахад болон Түүний үзэн яддаг зүйлсийг үзэн ядахад бид гарцаагүй суралцах ёстой. 


Бурханыг хайрлах гэсэн ямар үзэл санааг соёл маань үүсгэн бий болгосон бэ? Бурхан бүх хүнд хайртай хэдий ч Тэрээр бүх зүйлийг хайрладаггүй. Энэхүү үнэн таны амьдралд ямархуу байдалтай харагддаг вэ? 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Adamant With Lisa Bevere

Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш - харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд ...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Жон, Лиза Бэвэр нарт талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://iamadamant.com-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна