Төлөвлөгөөний мэдээлэл

Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамтЗагвар

Adamant With Lisa Bevere

6-с 1 дахь өдөр


Хүн төрөлхтөн адамасгэж нэрлэх бодисыг хэдэн зууны туршид хайсаар иржээ. Энэхүү тодорхой бус чулуу нь маш хүчирхэг, соронзон, гэрэлтдэг, эвдэршгүй. Удирдагчид энэ чулууг олж чадах юм бол ялагдашгүй болохын тулд үүнийг зэвсэг болон хуяг дуулгыг хийхэд ашиглаж болох юм гэж боджээ. Хэдэн зуун жилийн туршид баатрууд энэхүү шидэт чулууны эрэлд гарцгаав. 


Энэ ч бас зүгээр санаа мэт надад санагддаг. Хүчирхэг чулуунууд болон тэдгээрийн эрэлд гарах нь үнэхээр сэтгэл татам зүйл л дээ гэхдээ энэ ид шидийн чулууны эрэлд гарах хүн байхаа больжээ. Одоо эрэл хайгуул өөр зүйлд эргэсэн. Дэлхий үл ойлгогдох чулууны араас эрж хайхаа больсон; тэд үл ойлгогдох, үл өөрчлөгдөх үнэнийг хайх болов.


Бид төрөлхөөсөө л ямар нэгэн бат бөх, тууштай зүйлийг эрэлдхийлж байдаг. Понти Пилат хүртэл Есүсээс ийнхүү асуусан, "Үнэн гэж юү вэ?" Олон хүний хувьд энэ бол түвэгтэй асуулт-хэт удаан хугацааны туршид бид энэхүү асуултыг хариулалгүй орхигдуулсан.


Бидэнд үнэн болох Бурханы Үгтэй гол харилцан ярианууд, гол харилцаанууд, гол холбоо хэрэгтэй цаг үед бид амьдарч буй. Гайхшрал биднээс хуу татагдан авагдсан үеийнхэн бол бид бөгөөд үнэн хэмээн нэрлэгдэх голд шидэгдэн, зорилгогүй хоосон үлдэх үе бидэнд бүгдэд минь хэт их гардаг. 


Гэвч үнэн бол гол биш. Энэ бол хад юм. 


Энэхүү төөрөгдөл, харьцуулалтын үедээ бид Есүс рүү эргэх ёстой. Тэр бол бидний Хад, бидний Хөдөлшгүй: гуйвшгүй, тууштай Нэгэн мөн. Бид Түүний дотор амьдралаа зохион бүтээхэд уригдсан-зөвхөн Түүн дээр биш, харин Түүний дотор-бат бөх сууриа болгоход уригдсан. Хайрга дэвсэгдсэн дэлхийд Тэр бол цорын ганц хөлөө тавих газар минь мөн. 


Бид үүнийг хийх үед, Тэр биднийг яг л Өөртэйгөө адилхан бат бөх нэгэн болгодог. Тэр бол булангийн чулуу хэдий ч бид мөн амьд чулуунууд бөгөөд байнга өөрчлөгдөх энэхүү дэлхийгээр чичирхийлэгдэх хүн бүрт харуул манаа, хоргодох газар байлгахын тулд Түүний хамт сүнслэг гэр болгон баригдсан хүмүүс. 


Зөвхөн өөрсдийнхөө тусын тулд биш харин өөрсдийнхөө амьдралыг барьж босгох зүйлийг эрж хайж буй хүн бүрийн төлөө үнэн дотор бат зогсох-бол Христитгэлтэн болох дуудлагын маань нэгээхэн хэсэг юм. 


Есүс бол Хад гэсэн нь таны хувьд ямар утгатай вэ? Ертөнцөд тань үнэн шингэн зүйл болж хувирсан ямар хэсгүүд байна вэ?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Adamant With Lisa Bevere

Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш - харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд ...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Жон, Лиза Бэвэр нарт талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://iamadamant.com-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна