Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын харилцаанууд – Гэрлэлт, Болзолт ба Ганц бие байдлын талаарх төлөвлөгөөЗагвар

Relationships Of The Kingdom – A Plan On Marriage, Dating And Singleness

3-с 2 дахь өдөр

Ганц бие байдал 


  



Ганц бие байдал нь ихэнхдээ ивээлийн ба зовлонгийн эх сурвалжийн нэгдмэл зүйл байх нь элбэг байдаг. Энэ нь зүгээр л шилжилтийн үе болохыг нь мэдрэхгүй байх тийм ч амар байдаггүй. Ганц бие байдлын талаар айх болон сандрах мэт мэдрэмж бидэнд төрж болох хэдий ч эдгээр Дуулал номуудаас унших нь Бурхан руу эргэх, айдсаа Түүн дээр авч ирэх, 'Эзэнд итгэх' (Дуулал 37:3)-ийг бидэнд сануулдаг. Итгэл бол итгэж найдах мөн. Энэ нь айдас ба сандралын эсрэг зүйл аж. 



Шийдвэр гаргах дээрээ хандаж болохуйц хэн нэгэн бидэнд бий гэдгийг мэдэх нь үнэхээр тустай: 'ЭЗЭНд замаа даатга' (Дуулал 37:5). Энэ бол чиглүүлгийн гол түлхүүр мөн. Шийдвэрээ Бурхан дээр авч ир, Түүнийг ямар нэгэн зүйл хийхийг гуй, тэгээд Түүнд найд. 



Шийдвэр дээрээ Бурханд найдах нь энгийн гурван хэсэг бүхий үйл явц юм. Нэгдүгээрт, залбирлаараа шийдвэрийг Бурханд даатга, танд тохирох хаалгыг нээхийг мөн танд тохирохгүй хаалгыг хаахыг Түүнээс гуй. Хоёрдугаарт, Тэр бүхнийг хяналтандаа байлгаж буй гэдэгт найд. Гуравдугаарт, Тэр үүнийг хийх болно гэдгийг хүлээн урагшлах үедээ Түүнийг үйлдэхийг нь итгэлээрээ харагтун. 



Хосеа номоос, Өөртэй нь эхнэр нөхөр ямар дотно харилцаатай байдаг шиг маш дотно харилцах харилцаатай байгаасай гэж Бурхан хүсдэг болохыг бид хардаг. 'Би түүнийг уруу татан' гэж (Хосеа 2:14) гэж Тэр хэлдэг. Тэр түүнийг цөлд авч ирэн (энд л ихэнхдээ Бурханы дуу хоолой сонсогддог байлаа) зөөлнөөр ярьдаг. "Тэр өдөр" чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан... Би чамтай мөнхөд сүй тавих болно" (2:16,19).



Энэ нь Есүсийн чуулгантайгаа харилцах харилцааг илэрхийлдэг. Бурхан Өөрийнхөө хүмүүстэй харилцах цоо шинэ харилцааг амладаг (Хосеа 2:19-20). Тэд Эзэнийг таних (мэдэх) болно. Ганц бие байна уу үгүй юу хамаагүй Бурхантай харилцах энэ харилцаа үүсгэнэ, бататгана бас цэнэглэнэ хэмээн найдах хамгийн гүн гүнзгий харилцаа юм.



Матайн сайнмэдээний номоос уншихад, гурван төрлийн ганц бие байдлын талаар Есүс тодорхой өгүүлжээ. Нэгдүгээрт, генийн – 'эхийнхээ хэвлээс төрөхдөө тийм төрсөн хүн байдаг' (Матай 19:12) ба 'гэрлэнэ гэсэн огт бодолгүй' хүмүүс. Хоёрдугаарт, өөрсдийнхөө сайн дураар бус ганц бие байдал гэж байдаг (19:12) – 'хэзээ ч хүлээн зөвшөөрөгддөггүй эсвэл санал хүслийг нь тэднээс асуудаггүй' хүмүүс гэж байдаг. Гуравдугаарт, сайн дураараа ганц бие байх гэж бас байдаг – 'тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм' (19:12). Ганц бие байдал нь түр зуурын эсвэл мөнхийн байх боломжтой ч энэ нь Шинэ гэрээнд хэзээ ч хоёрдахь шилдэг зүйл гэж тусгагдаагүй байдаг. Гэрлэлт ба ганц бие байдал нь хоюулаа л агуу дуудлагууд бөгөөд Шинэ гэрээнд дурдсанчлан, эдгээрийн аль алинд нь давуу ба сул талууд бий. 



Өнөөдөр бид эдгээр бичээсүүдийг унших үедээ бидний сэтгэл таталтын араас Бурхан хөөцөлддөг болохыг бид мэдэн мөн Есүсээр дамжуулан энэ харилцааг боломжтой болгосон мөнхийн, хайрын Ариун сүнсээр нь дүүрэх болтугай. 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Relationships Of The Kingdom – A Plan On Marriage, Dating And Singleness

Хэзээ нэгэн цагт гэрлэх талаар та бодож үзэж байсан уу? Харилцаа тань Бурханы хүсэх харилцаа мөн эсэх талаар та тунгаан бодож байсан уу? Ганц бие байх нь зайлшгүй зүйл мэт танд санагдах үе гарч байсан уу? Амьдралын эдгээ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Alpha-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://alpha.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна