Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын харилцаанууд – Гэрлэлт, Болзолт ба Ганц бие байдлын талаарх төлөвлөгөөЗагвар

Relationships Of The Kingdom – A Plan On Marriage, Dating And Singleness

3-с 1 дахь өдөр

Гэрлэлт


Эхэнд Бурхан хүн төрөлхтөнд хүсэхүйц бүхнийг нь өгчээ. Бүтээгдсэн дэлхий бидний таалалд нийцүүлэн бүтээгдсэн. Хэрэгцээ бүр маань биднийг баясгахын тулд байлаа. Бурханы бүтээлийн оргил нь хүн төрөлхтөн байв. Хамтдаа байх хэрэгцээ өөр нэгэн хүнийг бүтээснээр биелэлээ олжээ: 'Хүн ганцаараа байх нь сайн биш.'



Энэ нь гэрлэлт болох үзэсгэлэнт бэлгээр эхэлсэн; бэлгийн харилцаан доторх эр эм хүний насан туршийн нэгдэл – Бурханы өөр нэгэн үзэсгэлэнт бэлгүүдийн нэг – гэм буруу эсвэл ичгүүргүйгээр дотно байдал ба эрх чөлөөний хамт биднээр таалан хүртэгдэхээр өгөгджээ.



Бурхан бол хайр бөгөөд Түүний хийдэг бүхний улмаас Тэр бол хайр гэдгийг нь бид мэддэг.



'Хайр' эсвэл 'хайрт' гэдэг үгс Соломоны дуун номонд ахин дахин гардаг. Энэ бол хайртай хүн ба түүний хайртай хүний хоорондох романтик хайрын талаарх зүйл аж. Тэд бие биенээ гэсэн хайраар эзэмдүүлсэн аж. Хайртай хүн нь хайртай эмэгтэйдээ 'дурлалдаа би амь тавихнээ' гэж хэлдэг.



Бие махбодын ба эротик хайрын хүчтэй элемент тэнд оршин буй. Тэдний гэрлэлтийн хамтрагчийн бие махбодын гоо үзэсгэлэнг энэ хоёр хоюулаа тодорхойлсон. Нэгэн тайлбарлагч ингэж хэлжээ, 'Соломоны дуун ном бол эротик хайр ба бэлгийн харилцааны хүслийг дурдах урт бөгөөд уянгын шүлэг – бие махбод бол хүсэл ба таашаалын эх сурвалж болохыг мөн эрж хайх болон олох үргэлжилсээр байх тоглоомд...бэлгийн харилцааны таашаалыг хүртэхэд хайртай хоёр хүн оролцож буй шүлэг.' Гэвч тэдний хайр нь бие махбод ба эротик хайраас хамаагүй давсан. Хайртай хүн нь, 'Энхрий хайрт найз минь' гэж хэлдэг. Гэрлэлтэд хамтрагч, хайртай хүн бас хамгийн дотно найз байхаас дээр зүйл гэж нэг ч байдаггүй. Хайртай хүн нь, 'Тамга болгож зүрхэндээ намайг тавиач Гар дээрх тамгаа болгооч' (Соломоны дуун 8:6) гэдэг. Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы хүсэл эхнэр нөхрийн хоорондын хайрын үзэл баримтлалтай адилхан байдаг.



Аз жаргалтай гэрлэлтийн гол түлхүүр нь бие биенээ хүндлэх хүндлэл болохыг Ефес номноос бид олдог. 21– 33-р эшлэлүүдэд гол түлхүүр үгс нь 'хүндлэл', 'хайр' болон 'захирагдах' зэрэг болой. Энэ хэсгийн ерөнхийн гарчиг нь 'Христээс эмээх' гэдэг юм.



'Захирагдах' гэдэг үг нь 'дуулгавартай байх' гэдэг үгээс өөр (Ефес 5:22). Захирагдах нь сайн дураараа хайранд өөрийгөө тавьж өгөх юм. Энэ бол үзэсгэлэнтэй шинж чанар бөгөөд 'Бие биедээ захирагд' гэсэн ерөнхий гарчигаас Паул хоёр талын захирагдалтыг хүсэн буйн нь тодорхой. Энэ сургаал нь нэгдүгээр зууны соёлд эрс эргэлтэд хүргэхүйц үзэл баримтлал байв. Хүйсний хоорондох сайн сайхан харилцааны гол түлхүүр нь хүндлэл юм.






Эдгээр эшлэлүүдийг бид өнөөдөр уншиж байх үед маань гэрлэлт ч бай, сүй тавилт ч бай эсвэл ганц бие ч бай бүхий л харилцаандаа бид Есүсийг даган дуурайхад Бурхан бидэнд Өөрийнхөө Ариун сүнсийг өгөх болтугай.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Relationships Of The Kingdom – A Plan On Marriage, Dating And Singleness

Хэзээ нэгэн цагт гэрлэх талаар та бодож үзэж байсан уу? Харилцаа тань Бурханы хүсэх харилцаа мөн эсэх талаар та тунгаан бодож байсан уу? Ганц бие байх нь зайлшгүй зүйл мэт танд санагдах үе гарч байсан уу? Амьдралын эдгээ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Alpha-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://alpha.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна