Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Библи дээрхи Дахин амилсан баярын тухай чимээгүй цаг: МосиакЗагвар

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

46-с 8 дахь өдөр

Хоосон золиос (Эйлеен Боттон) Ихэнх Католик шашинтай хүүхдүүдийн нэгэн адилаар, Лентийн дөч хоногийн туршид би чихэрлэг зүйлсээс татгалзаж ирсэн. Дахин амилсан баярын өглөө, үнэхээр сайхан амттай, цэвэр шоколадан Палмэрийн туулай намайг угтан авах байх гэсэн горьдлоготойгоор доошоо алгуурхан бууж ирдэг байснаа би санаж байна. Зовоон шаналгасан золиосын үеийг давж гарсаны дараа, хөвсгөр сүүлтийн урт, амттай чихийг мэрж идэхээ би тэсэн ядан хүлээдэг байсан. Сагснаасаа хүсэн хүлээж байсан туулайны оронд хөндий шоколадан загалмайг олоод зарим үед би сэтгэл гонсгор байдаг байсан. Ногоон хуванцар зүлгээр ивэгдэн бас цэнхэр үрлэн чихэрээр хүрээлэгдэн сүүтэй шоколадан Аврагчийн маань тарчилагдсан тэр зүйл байдаг байсан. Христийн золиослосон биеийн оронд, загалмай ягаан бас шар элсэн чихэрээр хийсэн цэцгээр чимэглэгдсэн байсан. Би идэж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг доромжилсон зүйл мэт санагдаж байсан. Лентийн турш дахь урт удаан чихэрлэг зүйлгүй өдрүүдийг тэсч гарах нь боломжгүй зүйл мэт байсан хэдий ч, тэрхүү Дахин амилсан баярын өглөө шоколадан загалмайг үзээд "золиос" минь ямар ч утга учиргүй болох нь намайг үргэлж алмайруулдаг байсан. Хүүхэд хүртэл Христийг агуу золиосын үнэн бодит байдалтай тэмцэлддэг. Жил бүрийн Лентийн үе нь олон хүмүүсийг гайхшируулан байдаг. Өөрсдийгөө, өөрсдийнхөө хамгийн дуртай зүйлсээс эсвэл зуршилуудаасаа - богинохон хугацаанд ч хүртэл татгалзах нь- бидний яг одоо-би-авмаар байна гэсэн соёлд шаардлагагүй, үеээ өнгөрөөсөн зүйл мэт санагддаг. Лент бол шаргуу, тодорхой оргил бөгөөд Сайн Баасан гаригийн буруу сонсогдох дуу чимээнд болон Дахин амилсан Бүтэн сайн өдрийн үзэсгэлэнт арид биднийг хөтлөн дагуулдаг. Энэ нь урьдаас тооцолсон бас санаатай байдлын үе мөн. Хамгийн агуу бодол санаандаа бид өөрсдөө ихэнхдээ саад болж байдаг. Хоол унд эсвэл технологиор (эсвэл бидний зүрх сэтгэлийг булаан эзлэн бас зөвхөн Бурханы дүүргэж чадах тэр орон зайг эзлэхээр заналхийлж буй ямар ч зүйлсээр) мацаг барих үедээ өөрсдийнхөө золиосийн талаар бардамнах эсвэл сайрхах хүслээр бид соригдох боломжтой. Бидний татгалзах тэр л зүйл нь зарим тохиолдолд зайлшгүй хангагдах ёстой "хэрэгцээ" мэтээр дотроос маань дургүйцлээ илдэрхийлдэг. Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхийнхээ оронд, бидний анхаарал нь сайн дураараа бууж өгсөн тэр л зүйл рүү аюултайгаар татагдах боломжтой. Тийм үед ч, Лентийн бэлтгэл бол үнэ цэнэ бүхий хүмүүжил байх боломжтой. Бидний бие махбодь болон сүнсэнд эрхтэй байх гэсэн дуусашгүй мэдрэмж нь юу болохыг ухаж ойлгох нь тийм амар биш. Сэтгэл хангалуун байдлыг бидний соёл эрхэмлэн шүтэж, түүний амтат өргөлүүдэд гүнээ мэхийн хүндэтгэдэг. "Хаман авах" үедээ бид -бидний амьдралын- жинхэнэ хэрэгцээ болох- тэдгээр хэрэгцээнүүдэд хандах мэдрэмтгий байдлаа алдаж эхлэх боломжтой. Лентийг тэмдэглэх нь дуусашгүй хэрэгцээнүүдийнхээ цаад шалтгаануудтай тэмцэлдэхэд бидэнд туслах боломжтой. Биднийг үнэхээр сэтгэл хангалуун байлгах чадваргүй тэдгээр зүйлсээсээ татгалзах шийдвэрийг бид гаргах үед, бид хүнд асуултуудтай нүүр тулдаг. “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” хэмээн Есүсийн хэлсэн үгэнд бид итгэж чадах уу? Оршуулагдсан бас хүнд ачаа тээсэн амьдралдаа бид Аврагчид зориулан хэрхэн зай гаргах боломжтой вэ? Бид Сайн Баасан гаригийн бодит үнэнээс бас үүнийг егөө болсон амьдралаас зуурсан байдлаар амьдарч чадах уу? Эдгээр болон бусад сүнслэг байдлыг хайсан асуултуудад чин үнэнээсээ хариулт өгөхөд Лент биднийг уриалан дууддаг. Энэ нь биднийг хэрэгцээний эргүүлэгнээсээ үсрэн бууж улмаар дуусашгүй, ухаангүй сонирхолоосоо татгалзахыг багахан ч болов мэдрэхэд уриалан дууддаг. Энэ нь өөрийн мэдрэлгүйгээр эд хөрөнгийг хүсэх өөрсдөдөө үнэхээр хэрэгцээтэй амралтыг олгох чадвартай. Олон итгэгчидийн нэгэн адилаар, би ч мөн адил жил бүр Лентийн зарчимийг баримталдаг бөгөөд хэрэглээнийхээ аль нэгнээс үргэлжилүүлэн татгалздаг. Би татгалзах, эрж хайх, бас илчлэлийн үеийг өндөрөөр үнэлдэг. Жил бүр, би ямар нэгэн шинэ зүйл сурдаг. Магадгүй хөндий шоколадан загалмайд би сэтгэл дундуур байсан - одоо ч сэтгэл дундуур хэвээр байгаа, учир нь энэ нь ихэнхдээ бидний сүнслэг байдлын үнэн бодит байдлын илрэл байдаг: Бидний гаднаас харагдах байдал нь сайхан харагдаж болох хэдий ч харамсалмаар хоосон байх боломжтой. Санаанд оромгүйгээр, Есүс Христийн золиосын бодит үнэн болон Түүний хайрын хүч бидний хатуу зүрхийг зөөллөдөг. Бидний эцэж туйлдсан нүүрэнд тс хүйтэн ус цацахтай адил ухаарал нь биднийг уулга алдахад хүргэдэг. Сүнсний хоосон хэсэг маань дүүргэгдэх боломжтой.
Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

Лентийн турш дахь 46 өдрийн өдөр бүрийн чимээгүй цаг нь Ариун Библи: Мосиак нь эш таталт, уншлага, бас Бичээсийг нэгтгэн таньд Христ дээр бодол санаагаа төвлөрүүлэхэд туслах болно. Лент нь ямар утга учиртай болохыг та са...

More

Ариун Библи дээрхи Амилсан баяр ба Лент: Мосиакийн талаархи чимээгүй цагийг төлөө бид Тиндал Хаус Паблишерт талархлаа илэрхийлмээр байна. Ариун Библи: Мосиакийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: www.tyndale.com/p/holy-bible-mosaic-nlt/9781414322056 -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна