Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Библи дээрхи Дахин амилсан баярын тухай чимээгүй цаг: МосиакЗагвар

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

46-с 1 дахь өдөр

Лент гэж юу вэ? Зарим Христитгэлтнүүдийн хувьд Лент нь тэдний сүнслэг амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн, боловч зарим хүмүүс үүнийг тэр бүр сайн мэддэггүй. Лент бол Дахин амилсан баярт чиглүүлдэг үе, түүхийн хувьд Христитгэлтнүүд зүрх сэтгэлээ бодол эргэцүүлэл, гэмшил, болон залбирлын хамтаар Дахин амилсан баярт бэлтгэх цаг мөн. Лент нь Үнсэн Гурав дахь өдрөөр эхлэн улмаар дөч хоног үргэлжилдэг бөгөөд, Бүтэн сайн өдрийг оролцуулахгүйгээр, мөн Сайн Тав дахь ба Ариун Хагас сайн өдрөөр дуусдаг. Бүтэн сайн өдөр нь Есүсийн дахин амилалтыг тэмдэглэх долоо хоног бүрийн онцгой өдөр учраас Лентийн үе дэхь зургаан Бүтэн сайн өдрүүд нь дөч хоногт тооцогдон тоологддоггүй, учир нь энэхүү дөч хоногийн туршид өөрийгөө шинжих, шалгах, бас гэмшил дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Ихэнх Христитгэлтнүүд Лентийн үеээр мацаг барьж тэмдэглэхийг сонгодог боловч, өөрсдийгөө ямар нэгэн зүйл хийхээс хориглохоосоо илүү өөрсдийгөө Бурханд болон дэлхий дээрхи Түүний зорилгод зориулахад төвлөрөх юм. Сүмийн бүтэн жилийн маш чухал үе бол Лент мөн. Бид өөрсдийн цагаа хэрхэн зохоин байгуулах дээр Бурханд илүүтэйгээр анхаарлаа төвлөрүүлэхэд бидэнд туслах зөв хамгийн шилдэг арга зам бол сүмийн жил байдаг. Бидний хэрэглэдэг цаг тооллын түгээмэл зохион байгуулалт, байгалийн хэмнэлийг дагахаасаа илүүтэйгээр, сүмийн цаг тоолол нь Бурхан болон энэ дэлхий дээрхи Түүний үйл ажиллагааг тойрон хүрээлж байдаг. Өөр өөр цаг хугацаа бүхий зургаан улирал сүмийн цаг тооллын бичигт байдаг: Адвент, Христ мэндэлсэн баяр, Эпифани, Лент, Дахин амилсан баяр ба Пентекост. Эдгээр баяр бүр өөр өөр зүйлд төвлөрдөг: Адвент бол Бурхан энэ дэлхий дээр дахин амилуулагдан бас Христ дахин ирэлтээр ирэх тэр зөгнөлд анхаарлаа төвлөрүүлдэг. Христ мэндэлсэн баяр нь Христийн төрөлтөд анхаарлаа төвлөрүүлдэг. Епифани бол Бурханы оршихуйн гэрэл энэ дэлхийд гэрэлтэх дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Лент бол хүн төрөлхтөний гэм нүгэл болон Бурханы нигүүлслийн дагуух шийдэлд анхаарлаа төвлөрүүлдэг. Дахин амилсан баяр нь дахин амилсан амьдрал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Пентикост бол энэ дэлхий дээрхи Ариун Сүнсний хийж буй үйл ажиллагаа бүхэн дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Эдгээр жил бүр тохиох баяр бүр нь хувь хүний болон нийтийн сүнслэг өсөлтөд хүчирхэг нөлөө үзүүлэх боломжтой. Хэрэв таньд энэхүү Лентид зориулсан чимээгүй цаг үнэхээр таалагдсан бол, Ариун Библи: Мосиакийг судлаад үзээрэй, энэ нь энэхүү чимээгүй цагийн турш унших бүх зүйлийг агуулсан Библийг хэвлэн авах бас сүмийн жилийн долоо хоног бүрийн туршид унших уншлага болон өнгөт зургуудыг хэвлэн авах боломжийг таньд олгох болно.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

Лентийн турш дахь 46 өдрийн өдөр бүрийн чимээгүй цаг нь Ариун Библи: Мосиак нь эш таталт, уншлага, бас Бичээсийг нэгтгэн таньд Христ дээр бодол санаагаа төвлөрүүлэхэд туслах болно. Лент нь ямар утга учиртай болохыг та са...

More

Ариун Библи дээрхи Амилсан баяр ба Лент: Мосиакийн талаархи чимээгүй цагийг төлөө бид Тиндал Хаус Паблишерт талархлаа илэрхийлмээр байна. Ариун Библи: Мосиакийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: www.tyndale.com/p/holy-bible-mosaic-nlt/9781414322056 -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна