Төлөвлөгөөний мэдээлэл

Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 11 дахь өдөр

Мөнгө тань хаашаа орж байгааг мэд.



Паул гэдэг элч мөн сүм таригч нь, цаг хугацааны агуу удирдагчдын нэг хэмээн тооцогддог. Харин Паул, Коринт хот дахь шинэ сүмийнхэнтэй ярилцаж байхдаа гишүүддээ өөрийг нь удирдагч биш үйлчлэгч болох талаас нь хар хэмээн хэлсэн байдаг. Паул түүнийг сүмд үйлчлэгч болох талаас нь хар гэж яагаад хүссэн бэ?



Бид өөрсдийгөө үйлчлэгч хэмээн ухаарах үедээ, бид тэр ч байтугай санхүүгээ оролцуулан амьдралынхаа бүхий л хэсгийг Бурхан хяналтан дор сайн дураараа дуртайяа өгч байдаг. Санхүүгийн төлөвлөгч бидний мөнгөний урсгалыг сайн удирдахыг бид хүсдэг шиг, Бурхан биднийг Өөрийнх нь мөнгийг сайн удирдаасай гэж хүсдэг. Маш сайн мөнгөний менежер байх нь зарцуулалтынхаа дадал зуршилыг мэддэг бас болгоомжтой байхыг хэлдэг.



Төсөвлөх бол мөнгөө удирдахад бидэнд туслах хэрэгсэл юм. Төсөвлөх нь хэр их мєнгє орж ирж байгааг, хаашаа орж байгааг бидэнд харуулдаг. Төсөв нь бидэнд хариуцлага хүлээх чадварыг олгодог, тэгснээрээ бид хүссэн зүйлээ худалдаж авахын оронд шаардлагатай зүйлсээ худалдан авахад зориулан мөнгөө хадгалах боломжтой болдог. Олон хүн "төсөв" гэдэг үгийг сонсоод тийм ч дуртай байдаггүй. Гэхдээ "төсөв" гэдэг бол муу үг биш юм. Төсөв нь мөнгөний менежментэд маш чухал ач холбогдолтой зүйл мөн.



Бодох зүйл:

1. Та сар бүр мөнгөө хаашаа явдаг болохыг мэдэх үү? Зарцуулалтаа хянадаг байхын тулд таны хамгийн том сорилт юу вэ?

2. Танд төсөв бий юу? Яагаад байдаг гэж эсвэл яагаад байхгүй ​​гэж?

3. Энэ долоо хоногт та илүү сайн мөнгөний менежер болохын тулд ямар алхам хийх боломжтой вэ?



Залбир:

Есүс ээ, Та надад даатган маш их зүйлсийг өгсөн. Таны мөнгийг минь сайн зохицуулахад надад туслаач.
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралууды...

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна