Төлөвлөгөөний мэдээлэл

Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 1 дахь өдөр

Есүсийг дагах нь эрс тэс зүйл байдаг.



Библи дээр Есүс "Намайг дага" гэсэн энгийн өгүүлбэрээр олон хүмүүсээс Түүнийг дагахыг хүссэн байдаг. Энэ бол эрс тэс урилга байсан. Есүсийг дагах гэдэг нь бүх зүйлээ ардаа орхиж, үл мэдэгдэх зүйлийг сонгон авахын тулд тэдгээийг бүгдийг нь ардаа орхих гэсэн утгыг илэрхийлсэн.



Матай 9-р бүлэгт Есүс Матай гэдэг татвар хураагчтай уулздаг. Татвар хураагч болохынхоо хувьд Матайн амьдрал тэр чигээрээ мөнгөтэй л холбоотой байв. Гэсэн хэдий ч Есүс Матайг дуудахад, Матай бүх юмаа зарж, Есүсийг дагасан. Матайн итгэлийн үр дүнд тэрээр Есүсийн хамгийн дотно нөхдийн нэг болжээ. Матай өдөр бүр Есүстэй хамт алхаж, гайхамшгууд хийгдэхийг болоод олон хүний амьдрал өөрчлөгдөхийг нүдээр үзсэн.



Матай 19-р бүлэгт нэгэн баян хүн мөнх амийг эрэлхийлэн Есүс уруу ирдэг. Есүс: "Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага" гэж хэлдэг. Есүс Матайд өгсөнтэй адил урилгыг баян эрд өгсөн боловч залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явсан, учир нь тэрээр Бурханы өөрт нь бэлдсэн амьдралын төлөө өөрийнхөө амьдралыг солих хүсэлгүй байв.



Есүс шавь нартаа өгсөнтэй адил тэрхүү эрс тэс урилга мөн бидэнд ч бас өгч байдаг. Тэрбээр амьдралынхаа бүхий л талуудыг, түүний дотор санхүүжилтээ, Бурханд захируулахаар өгөхөд биднийг уриалж байдаг. Та Түүнийг дагахад хангалттай байдлаар Түүнд итгэдэг үү?



Бодох зүйл:

1. Та хэзээ нэгэн цагт Есүсийг дагах шийдвэр гаргасан уу?

2. Танаас санхүүгийнхээ ямар хэсгийг даатга хэмээн Бурхан таныг дуудаж байна вэ?

3. Өнөөдөр амьдралдаа Бурханы хүслийг дагах боломжтой нэг арга зам юү байна вэ?



Залбир:

Хайрт Есүс ээ, Та хаашаа ч намайг дагуулсан үүнийг дагах зоригийг надад өгөөч.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралууды...

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна