Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Dag 5 av 20

Исаиагийн бичээсийг уншсаныхаа дараа Есүсийн хэлсэн үгийг санангаа Лук номыг үргэлжлүүлэн уншаарай. Исаиагийн хэлсэн бүхэн Есүсийн тухай байсан юм.Тэр бол ядууст сайнмэдээг авчирч, эмтэрсэн зүрхтэйг анагааж, олзлогдогсдыг чөлөөлөхөөр тослогдсон нэгэн. “Энэхүү Бичвэр өнөөдөр биеллээ” гэж хэлснийх нь дараа өрнөсөн үйл явдлуудаас Есүсийн сайнмэдээний мөн чанар харагдана. Тэр ядарсан загасчдыг гайхамшигтайгаар ханган, уяман өвчтэй хүнийг эдгээж, саа өвчтэй нэгнийг уучилж, нийгэмд жигшигдсэн татвар хураагчийг үйлчлэлдээ оруулдаг. Үүнээс нь болж шашны бүлгийнхэн уур хилэндээ шатаж байтал дээр нь нэмээд Амралтын өдөр хатангир гартай хүнийг эдгээж орхив. Шашны удирдагчдын тэвчээр барагдлаа. Есүс яагаад Еврей Амралтын өдрийн хуулийг зөрчиж, амьдралдаа буруу сонголт хийсэн хүмүүстэй хамт байгааг тэд огт ойлгохгүй байв. Харин Есүс зовж шаналсан хүмүүсийг өмгөөлөн шашны удирдагч нарт Еврей хуулийн амин сүнсийг тайлбарлаж, урвуу Хаанчлалынхаамөн чанарыг мэдүүлэв. Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Амралтын өдөр бол өвдөж шаналсан хүмүүсийн амарч сэргэх өдөр гэв. Есүс бол шинэчлэн сэргээгч юм. Тэр нийгмийн дээд давхаргыг Өөртөө элсүүлэхийн оронд зовогсдыг тэнхрүүлэв. Зовж зүдэрсэн хүн Түүнийг дагаснаар илааршиж, үйлчлэлд нь нэгддэг байв. Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу: •Мессиагийн шинэчлэлтийн эрх чөлөөг (Исаиа 61:1-3) хүлээн авсан хүмүүс үүнийгээ бусдад түгээдэг (Исаиа 61:4). Есүс Исаиагийн зөгнөлийг хэрхэн биелүүлсэн бэ? •Та Есүсийн өгдөг шинэчлэлтийн эрх чөлөөг мэдэрч байсан уу? Энэ долоо хоногт та үүнийг бусадтай хэрхэн хуваалцах вэ? •Симон, Иаков, Иохан, цугларсан олон, уяман өвчтэй хүн, саа өвчтөн болон түүний нөхөд, бичээчид, Фарисайчууд Есүсийн сайнмэдээнд хэрхэн хандсан бэ? Та өнөөдөр үүнд хэрхэн хандаж байна вэ? •Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Шинэ амьдралыг өгдөг Бурханд талархаарай. Таны амьдралд болон эргэн тойронд тань ямар сэргэлт хэрэгтэй байгаа тухай Түүнтэй ярилцаарай. Тэр сонсож байна.
Dag 4Dag 6

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring