Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Dag 9 av 20

Өнөөдөр бид Есүсийн зорилгын тухай хачирхалтай илчлэлтийг унших болно. Есүс өөрийгөө үнэхээр Мессиа (Христ) мөн гэсэн ч Түүний Хаанчлал нь бусад хаадынхаас өөр гэв. Тэр Исаиа 53 дээрх зовж шаналсан зарц болж ноёрхолоо тогтооно. Хаан ширээнд залрахын тулд Тэр үхнэ. Энэхүү урвуу Хаанчлалын тухай Лукийн бичсэн дараах түүхээс харцгаая. Есүс хэдэн дагалдагчдын хамтаар уул өөд гартал Бурханы нүд гялбам ариун оршихуй буун ирж гэнэт Есүсийн дүр төрх өөрчлөгдөв. Түүнтэй хамт хоёр хүн үзэгдсэн бөгөөд тэд бол уулын орой дээр Бурханы алдрыг харж байсан эртний эш үзүүлэгчид болох Мосе, Елиа нар байв. Бурхан үүлэн дундаас "Энэ бол Миний Хүү, Түүнийг сонсогтун" хэмээв. Үнэхээр гайхалтай үзэгдэл. Елиа, Мосе хоёр Есүс хэрхэн одох буюу Түүний "эксодус"-н тухай ярьсан гэж Лук тэмдэглэн үлдээсэн. Лук Грек хэлний эксодус (энэ нь үхэл гэсэн утгатай) гэдэг үгийг ашигласан нь Иерусалимд гүйцээгдэх Түүний зорилгыг Египетээс Израилчууд чөлөөлөгдөн гарсантай холбохын тулд юм. Есүс бол эш үзүүлэгч. Тэр Израилыг гэм нүгэл, аливаа бузар муугаас нь Өөрийн үхлээр гэтэлгэх шинэ Мосе ажээ. Энэхүү цочирдом илчлэлтээр Есүсийн Галилд хийх ажил дуусдаг. Ингээд Есүс Израилын жинхэнэ Хаан болж залрахын тулд амиа өргөхөөр нийслэл хот Иерусалимыг зорин урт аянд гарсан тухай Лук бичсэн. Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу: •Исаиа 53 дээрх эш үзүүлэгчийн үгийг Израилын хаан ширээнд хэрхэн залрах тухай ярьсан Есүсийн үгтэй харьцуулаарай(9:20-25). Танд юу ажиглагдаж байна вэ? •Нүд гялбам гэрэлтэх үүлнээс Бурханы хэлсэн үгийг (9:35) Дэд хууль18:15-19 дээрх Бурханы үгтэй харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ? •Энэ дэлхийн хаанчлалд хүмүүс зовлон зүдгүүрээс зайлсхийж, сүнс нь одох үед авч явж чадахгүй зүйлсийн төлөө зүтгэдэг. Харин Есүсийн Хаанчлалд хүмүүс Түүний үг, үйлсийг дагахын тулд зовлон шаналлыг туулахад бэлэн байдаг ба үүнийх нь шагнал агуу гэжээ. Та Есүсийн энэхүү урвуу Хаанчлалын талаар юу гэж бодож байна вэ? Та Есүсийг дагаж, Түүнд дуулгавартай байх үед бардам зангаа хаяж (9:46-50), олны өмнө үл тоомсорлогдож (9:51-56), тав тухгүй амьдарч, тааварлах аргагүй нөхцөл байдалд (9:57-60) орж байсан уу? •Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Бурханы гайхамшигт төлөвлөгөөг биширч, юу танд хэцүү байгааг хэлж, зовлон дунд Түүнийг дагахын тулд тусламжийг нь гуйгаарай.
Dag 8Dag 10

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring