Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Dag 2 av 20

Цезарь Августын зарлигийн дагуу хүн амын тооллогод бүртгүүлэхээр төрөх дөхсөн Мариа сүйт залуу Иосефын хамт Бетлехем рүү явжээ. Зорьсон газраа хүрээд Мариагийн амаржих цаг болов. Тэдэнд хоноглох байр олдоогүй тул малын саравчинд хорогдов. Мариа нярайлж, Израилын ирээдүйн Хааныг даавуунд өлгийдөн тэжээлийн тэвшин дотор тавив. Үүнээс холгүй хэсэг хоньчид хонио манаж байтал гэнэт гэрэлтсэн тэнгэрэлч үзэгдэв. Мэдээж тэд маш их айсан. Харин тэнгэрэлч тэдэнд Аврагч мэндэлсэн тул баярлагтун гээд тэжээлийн тэвшинд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг тэд олж харах болно гэжээ. Гэнэт үй олон тэнгэрэлч дэлхийд Өөрийн амар тайвныг өгсөн Бурханыг магтан дуулцгаав. Хоньчид яаравчлан хүүхдийг хайж тэнгэрэлчийн хэлсэнчлэн дөнгөж мэндэлсэн Есүсийг олж очив. Тэд үнэхээр алмайран гайхаж, сонссон харснаа бүгдэд ярихад дуулсан бүхэн гайхаж байв. Бурхан малын саравчинд өсвөр насны охиноос төрж, хэдэн хоньчдоор угтуулна гэдэг хүн болгоны санаанд багтахгүй. Лукийн өгүүлэх түүхэд бүх зүйл эсрэгээрээ байдаг нь гол санаа нь юм. Бурханы Хаанчлал энэхүү халтар газар ядууст эхэлж илчлэгдэж байгаа нь Есүс энэ дэлхийн бүхнийг орвонгоор нь эргүүлж, аврал авчрах болно гэдгийг илэрхийлж буй юм. Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу: •Хоньчид тэнгэрэлчийн хэлсэн цочирдом мэдээнд хэрхэн хандсан бэ? Та тэдний оронд байсан бол яах байсан бол? Бурханы амар тайван энэ дэлхийд тэжээлийн тэвшинд унтаж буй нялх хүүхдийн дүрээр ирсэн тухай сонсоод та яах байсан бэ? •Нялх Есүсийг сүмд авч ирэхэд Симеон, Анна хоёр хэрхэн хандсан бэ? Тэд түүнийг Израилын Хаан болохыг яаж таньсан бэ? •Хаан хэрхэн залран ирэх ёстой гэж та боддог вэ? Есүсийн залран ирсэн байдал Бурханы Хаанчлалынмөн чанарын талаар юуг харуулсан бэ? •Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Есүсийг илгээсэн Бурханд талархаарай. Юутай санал нийлж, юу нь итгэхэд бэрх, юу хэрэгтэй байгаагаа Түүнд хэлээрэй.

Skriften

Dag 1Dag 3

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring