Төлөвлөгөөний мэдээлэл

Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who I Am in Christ

58-с 1 дахь өдөр

ТАНИЛЦУУЛГА



Ефес 1 ба 2-р бүлгүүд Христ дотор бидний хэн болох талаарх ойлголтод эргэлтийг хийх чадвартай. Яагаад? Яагаад гэвэл энэ бол сайнмэдээ! Эдгээр бүлгүүд дэхь үнэнийг зүрхэндээ оруулан бас таны хэн байхаар дуудагдсан тэр нэгэн байх зуршлыг бий болгоход—сайнмэдээг амьдруулахад дараах 31 өдрийг зарцуул! Өдөр бүр бүхий л бодлоо хянаж бас эдгээр 31 үнэний дагуу бодож, мэдэрч, бас амьдарч байгаа эсэхээ шалгахыг би таньд санал болгомоор байна.



Бүү сэтгэл алдраарай. Бүү хойш нь тавь. Христ дотор таньд өгөгдсөн хүч чадлыг сана бас Ефес номон дахь эдгээр үнэнүүдээр худлуудыг соль мөн бодол санаагаа шинэчлэх замаар бүрэн дүүрнээр өөрчлөгд. Христ дотор хэн болох тэдгээр үнэн дотор өдөр бүр амьдрах боломжуудыг эрж хай. Биднийг амьтай болгохын тулд Тэрээр амиа золиослосон.



Түүний амь, хүч чадал болон зөвт байдлыг бүрэн дүүрнээр эдлэ бас Христ дотор таньд өгөгдсөн бүхий л сүнслэг ивээлийн дотор итгэлээр урагш алх мөн Түүний Нэрэнд алдрыг авч ир! Дараагийн хэдэн долоо хоногийн турш, хэн болох талаараа залбиралтайгаар тунгаан бод бас Эзэнд талархлыг өргө. Таньд өгөгдсөн бүхий л сүнслэг ивээлийг та бүхлээр нь хүлээн авах үед таны эргэн тойронд буй таны нөлөө үзүүлэх тэр хүн бүрийн талаар төсөөлөн бодож үз. Эзэн минь, Христ дотор бидэнд өгөгдсөн бүхий л зүйлсийн төлөө Таньд талархъя!



ХРИСТ ДОТОР БИ ХЭН БЭ



Ариун нэгэн

Есүс Христэд итгэмжтэй нэгэн

Өршөөгдсөн нэгэн

Христийн биеийн нэгэн хэсэг болсон нэгэн

Уучлагдсан нэгэн

Амар тайван өгөгдсөн нэгэн

Сүнсний бүхий л ивээл өгөгдсөн нэгэн

Дэлхийн суурь тавигдахаас ч өмнө сонгогдсон нэгэн

Ариун бас гэм зэмгүй нэгэн

Хайрлагдсан нэгэн

Үрчлэгдэхээр урьдаас тогтоогдсон нэгэн

Хүүхэд байхаар үрчлэгдсэн нэгэн

Түүний цусаар аврагдсан нэгэн

Гэм нүглүүдээсээ уучлагдсан нэгэн

Өршөөлөөр элбэг дэлбэг нэгэн

Түүний хүслийн нууцыг таньж мэддэг нэгэн

Ариун Сүнсээр тамгалагдсан нэгэн

Өв залгамжлал нь баталгаажсан нэгэн

Итгэлтэй нэгэн

Найдвартай нэгэн

Бурханы хүч чадалтай нэгэн

Христтэй хамт амьдруулагдсан нэгэн

Өршөөлөөр аврагдсан нэгэн

Христтэй хамт өргөмжлөгдсөн нэгэн

Хаант суудалд Христтэй хамт суугч нэгэн


Ирэх үед Бурханы уучлал/эелдэг байдлыг харуулах нэгэн


Авралын бэлгийг хүлээн авсан нэгэн


Бурханы гарын бүтээл


Сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн нэгэн


Амлалтын Гэрээнд гадны нэгэн байхаа аль хэдийн больсон тэр нэгэн


Христийн цусаар Түүнд ойртсон нэгэн


Шинэ Нэг Хүний нэг хэсэг болгогдсон нэгэн (Иудейчүүдийг Еврей хүмүүстэй хамт)


Бурхантай эвлэрсэн нэгэн


Эцэгт хүрэх боломжтой болсон нэгэн


Ариун хүмүүстэй хамт амьдрах эрхтэй нэгэн


Бурханы гэр бүлийн гишүүн


Ариун сүм (бусад итгэгчидтэй нэгдсэн)


Бусад итгэгчидтэй хамт Бурханы төлөө ариун газарт байхаар хамтдаа бүтээгдсэн нэгэн


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who I Am in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries- бэлтгэгдсэн энэ төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн тэр шинэ хүнийхээ дагуу улам илүүгээр амьдрахад...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Thistlebend Үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.thistlebendministries.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна