Төлөвлөгөөний мэдээлэл

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь Загвар

All Is Calm: Receiving Jesus' Rest This Christmas

5-с 1 дахь өдөр

Нэг дэх өдөр: Христ мэндэлсэн баяраар яагаад бидэнд амралт хэрэгтэй вэ?


“Ариун байдлын мөчрөөр гэрээ чимэглэ" хэмээн бидний сайн мэддэг дуу эхэлдэг. Бид ч түүнчлэн хийдэг. 


Бидний зарим маань хүйтэрч эхэлмэгц л Христ мэндэлсэн баярын бэлтгэлээ хангаж эхэлдэг байхад зарим нь үүнийг аль болох боломжтой хугацаагаар хойш тавих нь бий. 


Гэвч хуй салхи мэт завгүй үйл ажиллагаандаа бид баригдах үе гарцаагүй ирдэг билээ. Хөгжилтэй, баярын уур амьсгал зонхилдог ч эцэстээ бид эцэж цуцсан, сүнс маань дүүрэн ч юм шиг, хоосон ч юм шиг байдалтай хоцрох нь элбэг. Ихэвчлэн баярын үймээн шуугианы тэг дунд ирээд бид "Гол утга учир нь үүнд оршдог гэж үү?" хэмээн чимээгүйхэн тунгаан бодоход хүрдэг. Харин сайн мэдээ гэвэл жигнэмэгийн таваг, худалдан авах зүйлсийн жагсаалт, чимэглэлтэй харьцуулшгүй илүү зүйл бол Бурханы Хүү хүний биеэр энэ дэлхий дээр бидний төлөө ирсэн явдал мөн.


Үйл ажиллагаанд ухаан мэдрэлгүй автах гээд байдгийг маань Бурхан мэддэг. Энэ л шалтгааны улмаас Тэрээр Израильчуудад зориулан зургаан өдөр ажилласны дараагаар нэг өдрийг амралтын өдөр болгон бүтээсэн. Ингэснээр тэд хийж байгаа зүйлээ түр зогсоон, Бурханыхаа ямар сайн гэдгийг, Тэрээр өөрсдөд нь ямар их хэрэгтэй болохыг, анир чимээгүй байх нь Түүний бэлэг гэдгийг ухаарах боломжтой болно. 


Амрах үедээ бид Бурханы итгэмжтэй байдлыг таньж мэддэг: бид ажиллахаа түр зогсоосон хэдий ч Бурхан ажиллахаа хэзээ ч зогсоодоггүй. 


Бидний Эзэн бөгөөд Аврагч маань дагалдагчидаа Өөртэй нь хамт явж амар хэмээн урьсанчлан, хамгийн дуртай баярынхаа уламжлалын тэг дунд хурдаа сааруулан, Христ мэндэлсэн баярын гайхамшиг, баяр хөөрийг дахин олж мэдэхэд энэ жил би таныг уримаар байна. 


Гэхдээ энэ нь яг ямархуу байдалтай харагддаг вэ? 


Дараагийн дөрвөн өдрийн туршид амралтыг олгохуйц магтаал хүндлэлийг хийж үзэх болно. Эдгээр нь Бурханы ямар сайн Нэгэн болохыг эргэн санахуй, Тэр танд ямар их хэрэгтэй болохыг илэрхийлэхүй, Түүний анир чимээгүй байдлыг хайхуй, Түүний итгэмжит байдалд итгэхүй юм. 


Энэ Христ мэндэлсэн баярын үеэр та Түүний урилгыг хүлээн авмаар байна уу? Бүх зүйлээсээ хэсэг хугацаанд холдон, амраарай. 


Залбирал: Өө Эзэн, Та намайг маш сайн мэддэг билээ. Намайг гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг болохыг Та мэднэ, гэсэн хэдий ч би хэт их зүйлд за гэж хэлдэг, хэт их хичээдэг бас дэмий зүйлд хэт их санаа зовдог бөгөөд эцэстээ маш их стресс дарамттай, гомдолтой нэгэн болж үлддэг. Энэ жил ийм байгаасай гэж би хүсэхгүй байна. Тиймээс би Тан руугаа гараа дэлгэн, зүрхээ нээгээд ирлээ. Би энд байна. Аврагчийнхаа төрсөн өдрийг хэрхэн амар тайван дотор тэмдэглэхийг надад зааж өгөөч. Таны гоо үзэсгэлэнг биширч, Таны магтаалыг дуулахад зүрхийг минь хөглөөч. Амен.


Илүүг мэдмээр байна уу? Есүсийн Нэрсийг задлах ньгэсэн багцийг татаж аваад Есүсийн Нэрс бүхий залбирлын тэмдэглэл, "Амралт" залбирлын хавчуурга болон Христ мэндэлсэн баярын амралтын залбирлыг хэвлэх хувилбараар тус тус хүлээн авна уу.  


 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

All Is Calm: Receiving Jesus' Rest This Christmas

Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн.  Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент ч...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Мүүди Паблишерс-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://onethingalone.com/advent -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна