Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амьдралыг ѳөрчлөх нэг үгЗагвар

One Word That Will Change Your Life

4-с 3 дахь өдөр

Нэг үг процесс


Бэлтгээд
Тэр их сэтгэл хөөрлөөс үл хамааран, шинэ жил бол жагсаалтаа цоо шинээр эхлэх боломжийг олгох боломжтой учраас бид үүнд дуртай хэвээрээ байдаг. Бид 10 паунд жин хаях, өдөр бүр чимээгүй цаг хийдэг байх, олон хожлыг авах, илүү ихээр дасгал сургуулилт хийх, улам итгэлтэйгээр залбирах, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх, өр төлбөрөө төлж дуусгах, дүнгээ ахиулах эсвэл Есүсийн тухай улам олон багийн гишүүд болон найзуудтайгаа хуваалцах гэх мэтийг хийх эрх чөлөөтэй. Гэвч үнэн хэрэгтээ зорилтийн урт жагсаалт нь бодит ажил болох нь ховор байдаг.

Нэг шийдэл бол ирэх жилээ маш энгийн болгохоор тэр жагсаалтаа урж хаяад ганцхан маш энгийн, түлхүүр үгэнд төвлөрөх юм.

Одоо, Нэг Үгийг сэдэвчлэх санааг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар авч үзье. Нэг Үгээ олоход тань туслахуйц дараах алхмууд байдаг. Энэ процесст тодорхой цаг хугацаа ордог боловч үнэхээр чухал болохыг нь санаарай. Та тамирчин, дасгалжуулагч, эцэг эх эсвэл бизнес эрхлэгч аль нь ч байсан, энэ процесс нь таны амьдралын бүх л хэсгийн амжилтад нөлөөлөх боломжтой.


Нэг үгийн процесс нь гурван энгийн алхамыг агуулдаг - Дотогшоо хар, Дээш хар бас Сэрэмжтэй бай.


Алхам 1: Зүрх сэтгэлээ бэлд (Дотогшоо хар). Энд та яаруу хэмнэл, дуу чимээ, үймээн самуунаас өөрийгөө салгах үйлдлийг хийнэ. Хүнгүй бас чимээгүй газрыг олно гэдэг хэцүү боловч, Бурханыг сонсоход энэ зайлшгүй шаардлагатай зүйл. Бид Бурханаар зүрхээ шалгуулах үед, Тэр бидэнд бүхнийг тодорхой болгодог.


Алхам 2: Үгээ олж мэдэх (Дээш харах). Энэ алхам нь бидэнд Бурхантай холбогдох бас Түүнийг сонсоход тусладаг. Залбирахад цаг гаргах, Бурхантай ярих энгийн харилцан яриа бол таны эхлэх цэг. Түүнээс энэ асуултыг асуугаарай: Энэ жил Та миний дотор бас надаар дамжуулан юу хийхийг хүсч байна вэ? Энэ асуулт нь танд өгөгдсөн үгийн утга учрыг олж мэдэхэд тань туслах болно. Гоё үгийг бүү сонго, Бурханаас өгөгдсөн үгийг л хүлээн ав.


Алхам 3: Үгийнхээ дагуу амьдар (Сэрэмжтэй бай). Танд зориулагдсан үгийг олж мэдсэний дараа, тэр үгийн дагуу амьдрах цаг ирсэн гэсэн үг. Бие махбодийн, оюун санааны, сүнслэг байдлын, сэтгэл хөдлөлийн, харилцааны тэр бүү хэл санхүүгийн гэх мэт таны амьдралын бүх л хэсэгт таны үг нөлөө үзүүлэх болно. Нэг үгээ хамгийн эхний эгнээнд бас төв цэгтээ байлга. Жилийн үгээ хариуцлага хүлээх хамтрагчид болон гэр бүлийнхэнтэйгээ хуваалц. Тэмдэглэлийн дэвтэртээ бич. Хөргөгчний хаалга дээрээ наа. Гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэж байхдаа үгийнхээ талаар ярилц. Үгэндээ анхаарлаа төвлөрүүлсэн бас шинэхэн байлгахад шаардлагатай бүх л зүйлийг хий.


Бурхан таныг дараагийн шатанд авч очиход бас таны Нэг Үгээр Өөрийгөө алдаршуулах явцад энэ жил нь таны хувьд амжилтын жил байгаасай хэмээн бид залбирч байна!

Яв
1. Нэг Үгийн тань талаар Бурхан танд юу гэж хэлж байна вэ?
2. Залбирч, тантай ярихыг Бурханаас гуйхад зориулан тусад нь нухацтай цаг гарга.
3. Гурван алхамыг эргэн хар, танд зориулагдсан үгийг илчилэх боломжийг Бурханд олго.

Дасгал хийх
Дуулал 27:4, Дуулал 84, Дуулал 139

Илүү цаг
Эзэн минь, амжилттай жилийг надад өгөөч. Энэ нэг үгийг Таны алдрын төлөө ашиглаач. Энэ процессоор дамжуулан намайг тэлээч. Үнэн ба илчлэлтээ надад ил болгооч. Надад тодорхой харуулаач. Эзэн минь, надтай яриач, Таны зарц Таныг сонсож байна. Есүсийн нэрээр залбиран гуйлаа, амен.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

One Word That Will Change Your Life

НЭГ Л ҮГ бүтэн жилийн турш НЭГ Л ҮГэнд төвлөрөх замаар амьдралаа улам энгийн болгоход танд туслах болно. Бурханы танд зориулсан үгийг олж мэдэх энгийн байдал нь амьдралыг өөрчлөгч хөдөлгүүр болдог. Хэт их юмаар дүүргэх э...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Гордон, Дэн Бриттон, Жимми Пэйж нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.getoneword.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна