Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар

The Parables of Jesus

36-с 1 дахь өдөр

МОДЫГ ҮР ЖИМСЭЭР НЬ ТАНИХ

Ихэнх хүмүүс өөрсдийгөө үйлсээрээ бус харин санаа зорилгоороо шүүх нь элбэг байдаг, харин Есүс, бидний гаргах үр жимс бус, бидний санаа зорилго бус, харин үйлс маань л зүрхний санаа зорилгыг маань илчлэн харуулдаг гэж тайлбарласан байдаг.



"Зөв санаа зорилго"-той гэдэгт та итгэдэг учраас амьдралдаа зөвтгөсөөр ирсэн бурханлаг бус үйлс танд байгаа юм биш биз? Амьдралын тань ямар хэсэгт санаа зорилго, үйлс хоёр чинь хамгийн ихээр нийцдэг вэ? Ямар хэсэгт хамгийн багаар нийцдэг вэ? Яагаад ийм байдалтай байна гэж та бодож байна вэ? Зүрх, үйлс хоёр тань нийцэхгүй байгаа тэр хэсгүүдийг илчлэн харуулахыг Бурханаас гуйн залбир.



Бидний зүрх сэтгэл бол үйлсийн маань эх булаг бөгөөд бурханлаг зүрх сэтгэлтэй байгаад бурханлаг бус амьдралаар амьдрах ямар ч боломжгүй болохыг Есүс бидэнд хэлдэг. Үйлс маань өөрчлөгдөх хэрэгтэй байгаа тэр хэсгүүдийг бидэнд илчлэн харуулахыг бид Бурханаас үргэлж гуйн залбирдаг байх ёстой, бидний зүрх сэтгэл хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэйг бидэнд харуулж өгөхийг Түүнээс гуйн залбирдаг бай, тэгснээрээ үүний үр дүнд тэдгээр үйлс өөрчлөгдөх боломжтой болох юм.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Parables of Jesus

Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг ура...

More

We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна