Төлөвлөгөөний мэдээлэл

Магтаалаар дамжуулан Бурханыг хайхЗагвар

Seeking God in Worship

8-с 1 дахь өдөр

Магтаал. Бид бүгд л магтдаг. Бид өдөр бүр ямар нэгэн зүйлд эсвэл хэн нэгэнд хайр энэрэл, анхаарал, хайр халамж, хүндэтгэлийг өгч байдаг. Та хэнийг эсвэл юуг магтдаг вэ? Миний хүндэлж, биширдэг зүйлсийн ихэнх нь энэ ертөнцийн зүйлстэй холбоотой байдаг. Гэхдээ бид Бурханыг үнэхээр хэн болохыг нь харах үед, бидний магтаал, хүндэтгэл нь жинхэнэ үнэн бөгөөд аяндаа өөрчлөгдөж эхэлдэг.



Нэгэн орой манай гэр бүлийнхэн мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр явав. Тоглогчид хаа сайгүй асах салют дундуур гүйлдэн талбайд орж ирэх үед (тийм ээ, байшин дотор!) хүүхдүүд маань бүр алмайрч орхив. Технологийн өндөр хүчин чадал бүхий заал дүүрэн дэлгэцүүд дээр "Хүн бүр ямар нэгэн чимээ гаргаж хашгираарай!" гэж бичсэн байв.



Тэр заал бүхэлдээ шүглийн дуу, үзэгчдийн хашгираан гэх мэт янз бүрийн дуу чимээнээс үүдэн яг л цахилгаанжиж буй мэт санагдав. Талбайн эздийн хийсэн эхний гоол сэтгэл хөдлөм байдал үнэхээр итгэмээргүй гайхалтай байлаа. Би эргэн тойрноо ажиглахад нэгэн залуу ямар ч үзэмжгүй, томдчихсон багийн малгай өмссөн байв. Харин өөр нэг бүлэг залуучууд өнгөт будгаар нүүрээ будсан байхыг олж харав. Сагсан бөмбөгийн баг хожсон ч бай хожоогүй ч бай фенүүд багаа дэмжсээр л байдаг! Энэ бол магтаал, хүндлэлийн нэг хэлбэр юм.



Хүүхдүүд маань спортоор хичээллэдэг тул тэднийг дэмжигч фенүүдийн догдлол, хөгжөөн дэмжиж буй байдал нь ямар хурдан энгийнээс хэтэрдгийг би бага ч гэсэн мэднэ. Ямар ч тоглоом биднийг хөгжөөж чаддаг. Өөрийн дуртай багийн фен байх нь хөгжилтэй зүйл. Гэсэн хэдий ч Бурхан бүх оддыг бүтээсэн бөгөөд тэднийг нэрээр нь мэддэг, Бүх Оддын Тоглогч Түүнд өөртэй нь адилхан (бүр илүүг ч) хүсэл эрмэлзлийг үзүүлэхийг хүсдэг гэдэгт би үргэлж итгэдэг байсан.

Бурхан бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч юм. Тэр бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл, Хаадын Хаан, Эздийн Эзэн, Сүр жавхлант гайхалтай Нэгэн юм.



Миний бичиж буй энэхүү энгийн уншлагын төлөвлөгөөний гол зорилго нь Бурхантай харилцах харилцааг тань бэхжүүлснээр дэлхийн зүйлсэд өргөж байсан таны магтаал хүндлэлийг Цорын Ганц гагцхүү Цорын Ганц Бурхан Эзэндээ өргөх горимд шилжүүлэх явдал юм. Надтай санаа нэгдэн хамт залбирахыг танд уриалж байна. Мөн ахин хэзээ ч өмнөхтэйгөө адил байдалд орж Цор Ганц Бурхан Эзэнээсээ өөр зүйлсийг өөрийн шүтээн болгохгүй байх болтугай! Амен?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Seeking God in Worship

Бурхан бол нууцлаг, мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэх, цорын ганц Бурхан юм. Гэсэн хэдий ч бидний амьдрал энгийн, ядаргаатай, залхмаар, ямар ч амьгүй мэт болж хувирдаг. Энэхүү 8 өдрийн уншлагын төлөвлөгөө нь бидний Бүтээгчийг...

More

We would like to thank Amy Groeschel for this devotional. For more information, please visit: www.SoarwithGod.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна