Төлөвлөгөөний мэдээлэл

Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

5-с 1 дахь өдөр

Тэвчээр гэдэг бэлэг



Хүлээх нь хараал биш харин ивээл юм. Тэвчээр бол Бурханаас ирдэг бэлэг билээ.



Эзэнийг тэвчээртэйгээр хүлээснээр Түүний сонорт хүрэх жимийг олж авдаг. Бурхан Өөрийг нь тэвчээртэй хүлээдэг хүмүүсийн залбирлыг сонсдог. Та Эзэнд найдан хүлээвэл Тэр аврал өгөхөөр ирнэ. Тэрээр таныг аюулгүй байдалд аваачна. Эзэнийг тэвчээртэй хүлээснээрээ та итгэл бишрэлийн бүхэл бүтэн шинэ төвшин өөд ахина. Эзэнийг хүлээж байгааг тань хүмүүс хараад, Эзэн танд юу хийж өгснийг тэд анзаарч мэдэх болно.



Таны хүлээлт Эзэнийг гэрчлэх гэрчлэл болж, Эзэн танд юу хийж өгснийг харсан хүмүүс Эзэнд найдан Түүнээс эмээх болно. Эзэнийг тэвчээртэй хүлээснээрээ та ивээгдэж зүрх сэтгэлээрээ хүчирхэгжинэ. Та Бурханыг тэвчээртэйгээр хүлээснээрээ бүхий л амь амьдралаараа Түүнд итгэдгээ илчилж, Бурхан таных шиг итгэлийг ямар ихээр шагнадгийг харуулна.



Эзэнийг тэвчээртэйгээр хүлээснээр хүртэх ивээлийн талаар гүнзгийрүүлэн ярилцахдаа би танд нэгэн зүйлийг санал болгож байна. Та Бурхан таныг хараа халамжиндаа багтаана гэдгийг мэдэж, зүрх сэтгэлээ хүлээцтэй байхад бэлтгэ. Тэгээд тэр үедээ ч гэсэн Бурханд итгэж найдах гэдэг чухам юу болохыг ойлгож аваарай.



day_1
Энэхүү сүүлийн өгүүлбэр дэх “тэр үе” гэдэг нь таны залбирлын хариу ил тод харагдах “тэр цаг агшин” юм.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Маркус Гил болон Карисма Хауст талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://waittowin.com -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна