Төлөвлөгөөний мэдээлэл

Даруу байдлын 5 залбиралЗагвар

5 Prayers of Humility

5-с 1 дахь өдөр

Залбирал 1:"Эзэн, намайг даруу болгож өгөөч."

Бурханы өмнөх даруу байдал маш чухал; "Эзэн, намайг даруу болгож өгөөч!"гэх энгийн залбирал таны амьдралыг өөрчилж чадна.


Гэвч бид Бурханы тусламжгүйгээр даруу болох боломжгүй! Бид Түүний тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй. Иохан 15:5 дээр Есүс юу гэж хэлснийг санаарай:Түүнгүйгээр бид юу ч хийж чадахгүй!


Бид яагаад Бурханаас биднийг даруу болгож өгөөч гэж гуйх хэрэгтэй вэ?

1Петр 5:5-6 дээр хэлсэнчлэн Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг. Түүнчлэн Бурханы Үг бидэнд Есүсийн даруу байдлыг харуулдаг болохоор бид ч гэсэн Есүсийг даган дуурайж байх ёстой.


Даруу байдалд суралцах аялалд бидний зүгээс өдөр бүр шинээр хийх ёстой зүйл бол Есүст бууж өгөх. Бид хором хормоор Христийн дотор байхад төвлөрөх тусам Тэр Өөрийн зүгээс хийх зүйлээ хийдэг-Тэр бидний зүрх сэтгэлийг өөрчилж Түүний дүр төрхтэй улам адил болгодог. Зөвхөн Бурхан л бидний зүрх сэтгэлийг өөрчлөх хүчтэй.


Хэрэв та Түүнээс гуйвал Бурхан танд цэвэр гар болон цэвэр зүрхийг өгөх болно.

Би үүнийг Бурханаас бараг л өдөр бүр гуйдаг. (Заримдаа би гуйхаа мартдаг ч өдөр бүр үүнийг гуйсан ч болоосой гэж хүсдэг). Гэхдээ би Түүнээс намайг даруу болгож өгөөч гэж гуйх бүрд Тэр намайг Өөр рүүгээ бага багаар ойртуулж байгааг мэдэрдэг.


Тэр танд ч бас адил үйлдэх болно. Хэрэв та өдөр бүр Бурханаас намайг даруу болгож өгөөч гэж гуйвал, Тэр Өөрийнхөө өмнө таныг ариун байдал дотор алхахад болон Түүнтэй дотно харилцаатай байхад туслан таныг өөрчлөх болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

5 Prayers of Humility

Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан From His Presence Inc-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.fromhispresence.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна