Төлөвлөгөөний мэдээлэл

Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар

Ignited: A Simple Guide for Bold Prayer

6-с 1 дахь өдөр




Залбирал нэн тэргүүнд

Матай 9:37­–38, Есүс хэлэхдээ,


Ургац арвин ч, ажилчид цөөн байна. Тиймээс, ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа (онцлон тэмдэглэв).”

“Илгээх” гэдэг үг нь Грекээр “өдөөх” гэсэн утгатай. Өдөөгдсөн эмэгтэйчүүд хөдөлгөөн энэхүү эшлэл дээр үндэслэсэн. Тиймээс бид залбирлаа ноцоож, Есүсийн тушаалыг яг таг биелүүлэхийг эрмэлздэг: Бид ургацын Эзэнээс ургац руугаа биднийг өдөөн илгээж өгөөч хэмээн залбирдаг. Ургац арвин байна. Бурханы Хаанчлалыг тэлэх боломж яг одоо энд байна. Та түлхүүр нь юу болохыг харж байна уу? Залбирал!


Бурхантай энгийнээр ярих яриа бол залбирал юм. Энэхүү харилцан яриаг та чангаар эсвэл зүрхэндээ ярьж болно. Үүнийг ганцаараа эсвэл олуулаа хийж болно. Үүнийг газар дээр хөл дээрээ бат зогссон эсвэл хэдэн мянган метрийн өндөрт агаарт хийж болно. Гайхалтай зүйл нь гэвэл: Бид залбирахад Бурхан сонсож, хариулж, мөн ярьдаг.


Орчлон ертөнцийн Бурхан wants намайг сонсдог. Бурхан харилцан яриаг эхлүүлээд зогсохгүй биднийг залбирлаараа дамжуулан Түүнтэй ярихыг урьсан. Мөн дэлхий дээр хийж буй Өөрийн ажилдаа биднийг нэгтгэсэн!


Таны хаана байх, таны өссөн орчин ямар байх, ажилчин, гэрийн эзэгтэй, захирал, эмч, багш, хуульч, эсвэл уран бүтээлч гээд нийгэмд нөлөөлөгч хэн байхаас үл хамааран залбирлаар дамжуулан Бурханы ажил, таны ажил энэ дэлхий дээр нэгддэг. Бид залбирлаараа уулыг нүүлгэж, модыг үндсээр нь сугалж, Бурханыг хараахан таньж мэдээгүй байгаа тэдгээр хүмүүст хүрэх болно хэмээн амласан. Бидний өчүүхэн залбирлаар дамжуулан Бурхан мөнхийн үр жимсийг бий болгодог, Тэнгэрийн хаанчлалын хэмжээс өөр! Бурхан энэхүү дэлхийг Түүний хүч болон бидний залбирлаар дамжуулан өөрчилдөг!


Залбирал:

Эзэн минь, энэ жил би Таны эрх мэдлээр хүмүүсийг аврал руу дуудах болно. Матайн 9:37-38 дээр бичигдсэнчлэн ургац хураалтад урьд урьдынхаасаа илүү их ажилчид илгээгдэх болтугай. Ирэх өдрүүдэд, Таны хаанчлал, Алдар суу энэ дэлхий дээр байгуулагдах болтугай. Би энэ бүхний нэг хэсэг байх болно гэж амлаж байна. Амен.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Ignited: A Simple Guide for Bold Prayer

Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.propelwomen.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна