Төлөвлөгөөний мэдээлэл

Гөлтгөнөн сав Загвар

The Alabaster Jar

5-с 1 дахь өдөр

Бүрэн дүүрэн илчлэл 

Tearfund-ын шугамаар би Камбожид явсан анхны аялалаараа‘эзэгтэйгийнхээ’ гэрт өнгөрүүлсэн цаг мөчөө хэзээ ч мартахгүй, учир нь тэр миний амьдралыг эгнэгт өөрчилсөн юм.Түүнийг‘эзэгтэй’гэж нэрлэх болсон учир нь би Кхмер хэлээр түүний нэрийг хэлж чаддаггүй байсан бөгөөд хэзээ ч нэрийг нь хэлж сураагүйдээ би өөрөөсөө ичдэг. Гэвч‘эзэгтэй,’ нэрний хувьд энэ нь хүндэтгэлийг харуулсан нэр бөгөөд тэр ямар хүн байсныг дүгнэн тодорхойлдог. 

Түүний гэрт жорлон байгаагүй. Зүгээр гадаа талбайд л бие засдаг байлаа. Тосгоны усны эх үүсвэр нь нэг гараар ажилладаг усны шахуурга байсан бөгөөд үүнээс ногоон өнгөтэй, салсархаг ус гардаг. Энэ худгаас надаас бусад бүх хүмүүс уудаг байлаа. Түүний хулсан овоохойд машины батерейгаар ажилладаг ганц л гэрэл байв. Тэрбээр нээлттэй гал дээрх хамгийн сайхан хоолыг хийдэг байв. 

Гэвч ‘эзэгтэйн маань хувьд нэг ер бусын онцгой зүйл байдаг байсан.’ Тэр ХДХВ-тэй нэгэн байлаа. Тэрбээр удаан хугацааны туршид гэрээсээ хол ажиллаж байгаад буцаж ирсэн нөхрөөсөө үүнийг авчээ. Түүний нөхөр хэдхэн жилийн өмнө нас барсан. Тэр надад нөхрийнхөө зургийг үзүүлсэн. Энэ зургын жаазны хүрээ нь маш нямбайгаар, хайраар чимэглэсэн цаасан цэцэгнүүдтэй байв. 

Өвчнийхөө улмаас шөнө бүр ‘эзэгтэй маань’энэ зан үйлийг давтдаг байв. 

Тэр зурагны өмнө, тэр чийдэнгийн гэрэлд, тэр өөрийнхөө гарын авъяасаар төмөр утас, сул линз хоёроор хэв загвар болгон хийсэн нүдний шилээ зүүж, улмаар Библиэ нээн, сонгож авсан Библийн эшлэлээ чангаар уншдаг байлаа; дараа нь болгоомжтой, маш болгоомжтойгоор тэр вирусын эсрэг эмээ уудаг байв. Дараа нь тэр чимээгүйхэн хэсэгхэн хугацаанд дуугаа хураан, толгойгоо бөхийлгөж, залбирсан. 

Ямар нэгэн үл ойлгогдох байдлаар түүний нүдний шил, түүний Библи болон түүний эмийн хамт тэр л хагас харанхуйд, би чөлөөлөлтийн гэрч болсон. Үхлийн дундах амь. 

Би Мариа Есүсийг хэрхэн тосолсон тухай бодох үед энэ нь надад маш хүчирхэг мэдрэмжийг төрүүлдэг, бүрэн дүүрэн илчлэл—дотор гэдсийг хүүлэн авах мэт магтаал хүндэтгэл. Эртний Грек хэлнээ‘магтаал хүндлэл’ гэдэг үгийн бүрэн утга нь “үнсүүлэхээр урагш дөхөх гэсэн утгатай.” Есүс биднийг магтаал хүндэтгэлд дуудах үед Тэр биднийг Өөртэйгөө харилцах гүн гүнзгий дотно харилцаатай байхаар дууддаг. ‘Миний эзэгтэй’ Мариа хоёроос тусган харахад, бүхэл бие, таны бие хүн болох тань таны амьдралаас бага юуг ч шаарддаггүй болохыг бид олж хардаг. Бүрэн илчлэгдсэн, цутгагдсан. 

Та тэдний түүхийг эргэцүүлэн бодохдоо бид ч мөн ингэж магтан хүндэтгэж сурахын төлөө залбираарай.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Alabaster Jar

Цутгагдсан амьдрал. Есүсийг тослосон Мариагаас энэ жишээг бид хардаг (Иохан 12: 1-8). Дараагийн 5 хоногт Мариагийн хийсэн шигээр гөлтгөнөн савыг хагалцгаая, тэгснээрээ бид Есүсийн үнэрээр дүүрэх болно.

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна